АМГТГ-аас “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа
“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд агентлагийн бүх ажилтнуудын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн сахилга хариуцлага, дэг журамтай холбоотой асуудлаар тухайлсан үүрэг чиглэл өгч, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.