Тусгай зөвшөөрөл цуцлах тухай
Тусгай зөвшөөрөл цуцлах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ нь:
Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан “төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь шалгана” гэсэн заалтын хүрээнд шалгалт хийх явцад доорх аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн тайланд тусгагдсан ажлууд газар дээрээ хийгдээгүй болох нь тогтоогдож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлийн дагуу нотлох баримтыг бүрдүүлж ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул дараах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсугай.
№ |
Тусгай зөвшөөр-лийн төрөл, дугаар |
Анх олгосон огноо |
Аймаг, хот |
Сум, дүүрэг |
Талбайн нэр |
Аж ахуйн нэгжийн нэр |
1 |
XV-015481 |
2010.02.12 |
Хэнтий |
Цэнхэрмандал |
Мандал |
ДНЦ ХХК |
2 |
XV-019126 |
2015.10.21 |
Хэнтий |
Хэрлэн |
Адуун |
Цэнгэг-Орог ХХК |