Геологийн судалгааны ажлын зарим тайлан мэдээллийг нууцаас гаргаж, нийтэд ашиглуулах боломжтой боллоо
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3 дахь хэсэг, Тагнуулын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01/1196 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн А/112 тоот тушаалыг үндэслэн:
- Шинээр батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулиар нууцлах шаардлагагүй болсон 49ш /Хавсралт 1/ геологийн судалгааны ажлын тайланг нууцын зэргээс гаргаж,
- ОХУ-ын Росгеофондоос Монгол Улсад хүлээлгэн өгсөн геологийн судалгааны 70ш /Хавсралт 2/ тайланг Геологийн баримтын төвд 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр эрдэм шинжилгээ, хайгуул судалгааны ажилд нийтэд нээлттэй ашиглуулах шийдвэр гаргаж, дижитал файлаас цаасан дээр буулгаж үйлчилгээнд гаргах бэлтгэл ажил хийгдэж байна.