Ашигт малтмалын ашиглалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд
Уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдээгүй зарим ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх үүднээс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу эрх бүхий этгээдээр уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдэж ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн шав тэмдэг хийлгүүлсэн актыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж кадастрын мэдээллийн санд бүртгүүлнэ үү.
Дээр дурдсан хугацаанд уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт үйлдэж ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 35.1, 35.3.6-д заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэн холбогдох арга хэмжээний саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна.
Кадастрын хэлтэс
2018.07.20