1. “Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам”, “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал, заавар”-ын дагуу боловсруулсан тайлан 2 хувь
  2. Тайлангийн товч танилцуулгыг  5-аас доошгүй хуудастайгаар 15 хувь бэлтгэнэ. Мөн файл хэлбэрээр дискэнд бичнэ.

       Танилцуулгад:

  • Ашигт малтмалын ордын геологийн тогтоц
  • Хайгуулын ажлын аргачлал
  • Хүдэр дэх ашигт бүрдвэрүүдийн агуулга, чанар, баяжуулах, боловсруулах технологийн туршилтын үр дүн
  • Нөөц тооцоолж, үнэлсэн аргачлал ба нөөцийн тооцооны жишгийн үзүүлэлтүүд
  • Нөөцийн тооцооны нэгдсэн хүснэгт
  • Ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээний талаар тусгасан байх.
  1. Дүгнэлтийн төсөл /CD/
  2. Геологи, хайгуулын ажлын зардлын нэгтгэл / захирал, нягтлан бодогч, ерөнхий геологичийн гарын үсэг, тамгаар баталгаажсан/ 3 ш, эх хувь
  3. Тайлан материалтай танилцаж, хянасан мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу засвар хийсэн байх,
  4. Хавсралт материалуудыг бүрэн хавсаргах,
  5. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх. /Хуулиар хориглосон талбайд орсон эсэх, түгээмэл тархацтай ашигт малтмал бол орон нутгаас олгосон зөвшөөрөл/
  6. Аж ахуйн нэгжийн товч танилцуулга файлаар. /Танилцуулга нь байгуулагдсан он, үүсгэн байгуулагч, аж ахуйн нэгжийн хэлбэр, эзэмшигч, үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэсэн ажлууд, тусгай зөвшөөрлийн тоо, төрөл зэрэг мэдээллийг агуулсан байна./
  7. Нөөцийн тайлан хэлэлцүүлэх болон нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс төлсөн баримт. Дотоодын аж ахуйн нэгж тайлан хэлэлцүүлэх үйлчилгээний хөлс 500000 төг, нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс 200000 төг, гадаадын аж ахуйн нэгж бол тайлан хэлэлцүүлэх үйлчилгээний хөлс 1000 доллар, нөөц бүртгүүлэх үйлчилгээний хөлс 200 долларыг  тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон, Төрийн сан банкны 900018007 тоот дансанд тушаасан баримт.
  8. Компаний захирал эсхүл итгэмжлэл /төлөөлөх эрх олгосон чиглэлийг заасан/ бүхий этгээд, хувьцаа эзэмшигч хуралд заавал оролцоно.