Сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо

Эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчдэд уул уурхайн салбарын мэдээлэл өгөх зорилгоор цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь өнөөдөр боллоо.

Энгийн ярианд болон эрхзүйн актуудад буй “Нинжа, Хувиараа ашигт малтмал олборлогч, Бичил уурхай эрхлэгчид” гэх нэршлийн зааг ялгааг гаргаж бичихээс эхлээд УУХҮЯ-наас бичил уурхайн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүй орчинхүртэл хэд хэдэн сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуултанд нь хариулав.

Ядуурал, ажил эрхлэлт, орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, байгаль орчин, хүний эрх, хүүхэд хамгаалал зэрэг олон зүйлтэй уялддаг бичил уурхай асуудлыг дагнан хөндсөн дээрх сургалтад Хүний эрхийн үндэсний комисс, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ.

“Уул уурхайн сэтгүүлчид” сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохион байгуулав. 

Эх сурвалж: http://mmhi.gov.mn/public/more/id/237