Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 44,  Аи-92 автобензин 35, дизелийн түлш 35, ТС-1 онгоцны түлш 39 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоон хоногт жижиглэнгийн үнэ Баян-Өлгий аймагт А-80 автобензин 70 төгрөг, Р-92 автобензин 50 төгрөгөөр, Өмнөговь аймагт дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.