Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарт мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны дүрмүүдийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/68 дугаар тушаалаар байгуулагдсан “Ил уурхайн аюулгүй  ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Уг ажлын хэсгээс одоо мөрдөгдөж буй “Ил уурхайн аюулгүй  ажиллагааны дүрэм”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч дүрмийн зүйл заалтуудыг бодит байдалд нийцүүлэн өөрчлөн, шинэчлэхээр нээлттэй САНАЛ  авч байна.  Та бүхэн дүрмийн талаар тодорхой саналыг 264056 утсаар болон amartuul@mmhi.gov.mn цахим хаягаар өгөх ба бичгээр ирүүлнэ үү.