Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6 дахь заалтын дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрий яамны 202 тоот хурлын зааланд олон нийтээр хэлэлцүүлэх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээд өргөнөөр оролцоно уу. Хуулийн төслийг  http://mmhi.gov.mn/public/forum/id/571 холбоосоор орж, танилцах боломжтой.          

Холбогдох саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын 51264883 утсаар болон byambajav@mmhi.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

УУХҮЯ