Ашигт малтмал, газрын тосны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос байгууллагын хэрэгцээнд автомашин худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Тендер шалгаруулалтын нэр:     Хөдөө орон нутагт ажиллах, туулах чадвар сайтай суудлын жийп автомашин худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: АМГТГ/201803018

Сонирхогч этгээд албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийг 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлэх.
  • Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх.
  • Тендерт оролцогч нь тендерийн баталгааг 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгөөр тооцож ирүүлэх.

Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 1000 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Ашигт малтмал, газрын тосны газрын 104 тоот өрөөнд хүлээн авч, сонирхогчдыг оролцуулан 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 1030 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улс, Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр, баруун жигүүр, Ашигт малтмал, газрын тосны газрын 104 тоот өрөө,

Харилцах утас:51-263620, 96005742

https://www.mrpam.gov.mn/