“ Геологийн судалгааны ажлын чанар, үр дүн” сэдэвт хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл
УТХ-өөр хэрэгжүүлж буй геологийн судалгааны ажил гүйцэтгэж
байгаа аж ахуй нэгжүүдийн удирдлага, төслийн ахлагч, геологич нартай
хамтарсан “ Геологийн судалгааны ажлын чанар, үр дүн” сэдэвт хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл
Зохион байгуулагч: АМГТГ-ын 2018.04.20 3-р давхрын хурлын заал,
Геологи, хайгуулын хэлтэс 10-12 цаг
Дугаар 2018/1
Хэлэцүүлэгт оролцсон:, АМГТГ-ын ГХХ-ийн дарга М.Батбаяр, Геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батмөнх, региональ судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Баяржаргал, геоэкологи-гидрогеологи хариуцсан мэргэжилтэн Д.Одонтуяа, гадаад хамтын ажиллагаа, менежмент хариуцсан мэргэжилтэн Э.Мөнх-Ирээдүй, Урилгаар: УУХҮЯ-ны ГБГ-ын мэргэжилтэн Х.Санчигдорж.
Аж ахуй нэгжүүдээс: “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын төслийн ахлах геологич Г.Болдбаатар, “Геотех импекс” ХХК-ийн захирал, зөвлөх геологич О.Чулуун, эдийн засагч З.Ганбаатар, “Геосан” ХХК-ийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Геомин” ХХК-ийн ерөнхий геологич Ж.Тогтох, ШУТИС, ГУУС-ийн багш, төслийн ахлагч О.Мөнхцэцэг, “Судалт мана” ХХКийн захирал, зөвлөх геологич Ш.Лхүндэв, төслийн ахлагч Д.Лхагвадорж, “Эрээн чулуу” ХХК-ийн захирал Г.Батзориг, геологич Х.Удаанжаргал, “Дархан мянгадар уул” ХХК-ийн төслийн ахлагч Г.Азжаргал, “Гурвани талст” ХХК-ийн геологич Б.Лувсандагва, “Алтайн хар азрага групп” ХХК-ийн дэд захирал П.Номинцэцэг, геологич П.Лхагвадэмбэрэл, “Хөвсгөл геологи” ХК-ийн төслийн ахлагч Ш.Лхамбаасан, “Экотех Проект” ХХК-ийн төслийн ахлагч Ц.Оюун, геологич Ж.Амартайван, “талст дөл” ХХКийн төслийн ахлагч Б.Пүрэвжаргал, “Литолог” ХХК-ийн захирал, геологич Ц.Алтансүх, “Эрдэнийн эрэл” ХХК-ийн төслийн ахлагч Ч.Амгалан, “Жи Си Эс” ХХК-ийн төслийн ахлагч С.Жамъяансүрэн, “Магма майнс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “Их Цог Өндөр” ХХК-ийн геологич Ж.Түмэндэлгэр нар оролцов.
Хэлэлцсэн асуудал: “УТХ-өөр хэрэгжиж буй геологийн судалгааны ажлын чанар, үр дүн, өнөөгийн байдал, цаашидын зорилт”
ГХХ-ийн дарга М.Батбаяр хурлыг нээж, хэлэлцүүлэгээс бодит үр дүн гарна гэдэгт итгэж байна. Төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлэг, уулзалтанд өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй, илэрхийлж, амжилтай оролцохыг хүсъе. Ахлах мэргэжилтэн С.Батмөнх УТХ-өөр хэрэгжиж буй төслүүдийн ажлын чанар, үр дүн, өнөөгийн байдал болон хэлэлцүүлэгтэй холбогдох асуудлаар товч илтгэл тавина.
Ахлах мэргэжилтэн С.Батмөнхийн илтгэлийн товчоолол,
- Монгол улсын хэмжээнд 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажил 1940-2002 он хүртэл үргэлжлэн явагдаж нийт нутаг дэвсгэрийн 99,98% хамрагдсан.
- Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажлаар бүрхэгдсэнтэй холбогдон Улсын геологийн зургийн нэгтгэл, мэдээллийн сан бүрдүүлэх ажил 2002-2017 он хүртэл явагдаж дууссан. Тухайн ажлын хүрээнд 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажлын үр дүнгийн 216 тайлан материал болон бусад төрлийн судалгааны материал хамрагдсан.
- Монгол улсын нутгаг дэвсгэрийн хэмжээнд хилийн бүс, эдийн засгийн тулгуур төв, бүс нутгийн хөгжилийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр, салбарын зорилт, үндсэн чиглэлийн хүрээнд 1:50 000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил явагдаж ирсэн. 2016 оны 9 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутаг дэвгэрийн 33,73% бүрхэгдсэн. 2016 - 2018 онд Геологийн төв архивд бүртгэгдсэн 1:50 000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлангуудын хувь, хэмжээг нэгтгэн зураглаж, хөндлөнгийн шинжээчийн болон ЭБМЗ (Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл)-ийн хуралдааны дүгнэлт гаргуулан нийтэд зарлах болно.
- 2018 онд шинээр зарлагдахаар төлөвлөгдсөн 6 төслийн геологийн даалгаврыг боловсруулан УУХҮЯ-нд хүргүүлж, улмаар УУХҮЯ-ны дэд сайдаар батлуулсан. Одоо тендер шалгаруулалтын ажил явагдаж байна.
- УУХҮСайдын А/03 дугаар тушаалаад Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөө батлагдсантай холбогдон 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрлийн 18, сэдэвчилсэн судалгааны 5 төслийн 2018 оны төсвийн тодотголыг ЭБМЗ-ийн хуралдаанд оруулж холбогдох дүгнэлт, шийдвэрийг гаргуулсан.
- Монгол улсын нутаг дэвсгэр дээр өнөөгийн байдлаар 38 төсөл хэрэгжиж байна. Үүнд:
- Гэрээ дүгнэх шатанд Бударын чулуу-50, Хулгарын элс-50, Хөхөлзөгийн говь-50, Сансарын зургийн тайлалт 2013, Геомэдээллийн сан-2013, Агаарын геофизикийн судалгааны Алтай-1, Алтай-2, Гадаад хамтын ажиллагааны 5 улс төслүүд,
- Улаан толгой -50, Дэвсгийн нуруу -50, Цогт -50, Бурхантолгой-50, Төв монгол-V-200 төслүүдийн эцсийн үр дүнгийн тайлан ЭБМЗ-ийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхэд бэлтгэгдсэн.
- Баруун монгол цульсульфид, Монгол орны металлогени, Жинст-50, Шивээт -50, Өлийн овоот-50, УГЗ-200 Дорнод монгол-VI, Дорнод монгол-VII төслүүдийн үр дүнгийн тайлан хугацаа хэтэрсэн, хуулийн хүрээнд шийдэх,
- Үлдсэн 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн 15, УГЗ-200 К листийн нэгтгэл 1 төсөл, сэдэвчилсэн судалгааны 4 төсөл үргэлжлэн хэрэгжих бөгөөд бүлэгчилсэн зураглалын -3, налайх чичирхийлэл-2017, геофизикийн судалгааны 1 төсөл тайлантай байна.
- 2017 оны хээрийн үйлдвэрлэл, суурин боловсруулалтанд хийсэн шуурхай хяналт болон хээрийн материйн хүлээн авах ажлын чанар, үр дүнт хийсэн үнэлгээгээр нийт төслүүдийн 80% дунд, 20% нь хангалттай гэсэн дүн гарсан. Харин гүйцэтгэл, санхүүжилтийн хувьд эсрэг буюу 80% нь илүү санхүүжилт авсан. Үүнээс харахад төслүүд ажлын чанар, үр дүн биш тоон хойноос хөөцөлдөх үзэгдэл газар авсан гэсэн дүгнэлт гарч байна. Дээрхи үзүүүлэлтээс харахад сайн, онц буюу геологийн даалгаврыг бүрэн дүүрэн хангах хэмжээнд ажил гүйцэтгэсэн төсөл гараагүй нь маш муу үнэлгээ гэж үзэж байна.
- Ажлын үр дүнд нөлөөлсөн хүчин зүйл.
- Төлөвлөлт, арга аргачлалын сонголт
- Анхдагч материалын бүрдүүлэлт
- Завсрын суурин боловсруулалт
- Төслийн удирдлагын ур, чадвар
- Ажил гүйцэтгэж буй багийн тухайн чиглэлийн туршлага, мэргэшил
- Талбайн сонголт
- Заавар, шаардлага
- Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн хайгуулын ажилд оролцож эхэлсэнтэй холбогдон тухайн чиглэлийн боловсон хүчний хомсдол бий болж, үүнийг дагаад ажлын чанар, үр дүнд нөлөөлсөн.
- Сэдэвчилсэн судалгаа, геологийн зураглал, ерөнхий эрлийн чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх, сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх ажлыг нэн түрүүнд хийх шаардлагатай.
- 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэхдээ бүсчлэлийн зарчимыг баримталж, говийн болон тал хээрийн бүсэнд бүлэгчилсэн аргачлалаар явуулах,
- Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй судалгааны ажлын өөрийн өртгийг шат дараатай нэмэгдүүлж, өнөөгийн зах зээлийн түвшинд хүргэх нь ажлын чанар үр дүнд нөлөөлөхөөс гадна ажлыг цогцоор гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ.
- Ойрын хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт сэдэвчилсэн судалгааны ажил гүйцэтгэх, заавар, шаардлагыг боловсруулж нийтэд мөрдүүлэх,
- Гадаад хамтын ажиллагааны төслүүдийн ажлын чанар, үр дүнг сайжруулах, Монгол улсад мөрдөж буй заавар, шаардлагыг мөрдүүлэх.
- Улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, ингэснээр мэргэжлийн боловсон хүчнийг ажлын байраар хангах нэг орчин, нөхцөл бүрдэнэ.
Асуулт, хариулт:
Г.Болдбаатар:
Илтгэл дээр гарсан график дээр сайн үр дүнтэй ажилласан 4 төслөө нийт санхүүжилттэй нь биш зөвхөн 4 төслийн санхүүжилттэй харьцуулсан бол бодитой байх байсан болов уу. Санхүүжилт дутуу мөн 18 төсөл илүү санхүүжсэн гэдэг талаар тодруулж өгнө үү ?
С.Батмөнх:
Ховд-1 агаарын геофизикийн төсөл хэрэгжээгүй тул санхүүжилт дутуу, бусад төслүүд гүйцэт санхүүжсэн болно.
М.Батбаяр:
Төслүүд ажлын нарийвчилсан төлөвлөгөө байхгүй учраас тайлангийн ажил дутуу хамгаалах геологийн даалгаврын хугацаа хоцордог тал байна. Чадна гэж гэрээ хийсэн бол хийх ёстой.
Г.Болдбаатар:
Хээрийн материал хүлээн авах үнэлгээний хуудас сэдэвчилсэн судалгааны төслүүд дээр байгаа юу ?
С.Батмөнх:
Сүүлийн 2 жил хяналтын хуудасыг туршилтаар хэрэглэж ирсэн. Үнэлгээний хуудасны төслийг гаргаад захиалагчид хүргүүлсэн батлагдвал мөрдөж ажиллах болно.
Г.Батзориг:
Үнэлгээний хуудас учир дутагдалтай. Эхний жил эрлийн ажил хийгээгүй бол 0 оноо авдаг. Хээрийн ажилд бүр зохицохгүй.
С.Батмөнх:
Үнэлгээний хуудсаар дүгнэхдээ эрлийн ажил явагдаагүй нөхцөл коэфциент хэрэглээд боломжтой гэж үзсэн, цаашид асуудал гарахгүй. Үнэлгээний хүснэгт зайлшгүй байх ёстой. Ажлаа үр дүнтэй сайн хийж байгаа нөхцөлд асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна.
Ж.Тогтох:
Геологийн даалгаврын хугацаа дээр өөр гарц байна уу. Ямар хугацаагаар авах ёстойг тодорхой болгох хэрэгтэй. Санхүүжилтээс мөн тендерээс шалтгаалж хойшилсон тохиолдолд тийм хугацаагаар хойшлуулж авч үзэх.
1:50 000-ны зааврын хувьд маш бага өөрчлөлт орсон. Заавар муу байна гэсэн саналууд ирсэн тийм яриа байсан боловч яг саналаа ирүүлээч гэхээр ирүүлээгүй тийм болохоор заавар муу биш юм байна гэж бодогдсон.
Үр дүнгийн тайлантай ангиуд дээр ГТЛ-т их ачаалалтай байгаа. Спектрийн хариу гараагүй мөн петрографийн шинжилгээ хоцрогдоод тал шлифээ буцааж авч өөр лабораторид өгсөн. Энэ тал дээр арга хэмжээ авч өгмөөр байна.
С.Батмөнх:
Гэрээ дүгнэх бол 3 талын зөвшилцлийн асуудал. Чанар үр дүн сайн байгаа тохиолдолд алдангийг харилцан зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэнэ. Харин үр дүн чанар муу, гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд алдангийг журамд заасан хүрээнд тооцно.
Х.Санчигдорж:
Геологийн даалгаврын хугацааны хувьд:
- Тендер удааширдаг
- Санхүүжилтын хоцрогдлыг яам авч үзсэн.
Геологийн даалгаврын хугацаа бол шинжээчид, МСК-ын дүгнэлтүүд бүрэн гүйцэт гараад ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх албан бичиг хүргүүлсэн хугацаа шүү.
Харин гэрээний хугацаа бол тайлангаа хамгаалаад гэрээ дүгнэсэн акт гарсан хугацаа.
Лабораторийн хувьд компаниуд саналаа албан тоотоор өгөх хэрэгтэй байна.
Ц.Алтансүх:
Гэрээнд геологийн даалгаврын хугацааг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.
Г.Батзориг:
Журам батлагдсан уу ?
Х.Санчигдорж:
Батлагдаагүй байна. УУХҮЯамны сайт дээр журмын төслөө санал авахаар тавьсан боловч саналаа өгсөн төсөл ховор байна.
Г.Бат-Эрдэнэ /”Геосан” ХХК-ийн захирал/:
- Илтгэл сонслоо баярлалаа. Тендер шалгаруулалтын явцад хэрхэн үнэлдэг талаар асуумаар байна. Энэ чинь геологийн судалгааны ажлын чанартай шууд холбоотой. Төсөл царцаах явдал ч мөн тендертэй холбоотой. Тоног төхөөрөмжгүй, боловсон хүчин муутай компанид төсөл өгдөг.
- Улс болон компанийн аль нь хохироод байна.
- Тоног төхөөрөмж сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
- Хээрийн үйлдвэрлэлийн ажил 30 сар хийх ёстой бол тэр сараа гүйцээж хийх ёстой.
5 сард эхэлсэн бол 5 сард дуусгана гэдэг буруу.
- Үнэлгээний хуудас. Төслийн геологийн даалгаварт бүх ажил, арга аргачлалыг заасан байдаг. Иймээс геологийн даалгавраа биелүүлсэн эс биелүүлсэн гэж дүгнэх ёстой болохоос сайн, дунд, муу гэж үнэлэх буруу юм шиг санагддаг.
Ж.Тогтох:
Өртгийн хувьд нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Зоригтой нэмж цөөн төслүүд хэрэгжүүлж, спектр шинжилгээг халах хэрэгтэй.
Х.Санчигдорж:
2015 оноос энэ санал орж ирээд яригдсан. 2018 оноос спектрийг багасгаж, ICP - ийг 20%-д хийлгэнэ гэж тусгасан. Үргэлжиж байгаа төслүүд дээр спекрийг өөрчлөх боломжгүй.
Өртгийн хувьд 2012 оноос бараг 35%-иар өсөөд 204000 болсон. Тендер бага үнийн саналаар шалгаруулдаг.
Г.Батзориг:
2016 онд 200 000 байсан 2018 онд 205 000 болсон гээд ICP - ийг оруулсан тохиолдолд хаана нь ч хүрэхгүй. Батлагдсан төсөвтөө хийхээс өөр аргагүй.
Х.Санчигдорж:
2019 онд хэдэн хувьд нь ICP хийлгэхээс шалтгаалж өсгөж болох талтай.
О.Мөнхцэцэг:
Спектрийг халахад лабораторийн хүчин чадал хүрэх үү. Үнэмлэхүй нас тодорхойлох багаж авна гэж ROUNDUP-2018 дээр сайд ярьсан.
М.Батбаяр:
Өртөг дээр тооцоо хийгээд саналаа өгвөл сайн байна. Үнэлгээний хуудас байх ёстой.
Тендер яаман дээр тусгай хуулийн дагуу явагддаг. Манай хэлтэс ажлаа муу гүйцэтгэсэн компаниудын жагсаалт гаргаж байгаа.
С.Батмөнх:
Тендерийн үнэлгээний хорооны даргыг хэлэлцүүлэгт урьсан боловч ажлын шаардлагаар ирсэнгүй. Яамнаас төлөөлөл ирсэн.
Хээр тал, говийн бүсүүд дээр бүлэгчилсэн арга аргачлалаар хэрэглэх нь зөв гэж үзээд талбайн сонголт дээр анхаарч байгаа.
Энэ жил 6 талбайн 1 нь говийн бүс байсан. Тухайн талбай дээр 10- аад компани санал өгсөн сурагтай. Компаниуд ийм талбайд ажиллах сонирхолтой тал байна гэж ойлгогдоод байгаа тул бүлэгчилсэн аргыг хэрэглэх, өртөгийг ялгаатай болгох шаардлага байна.
Г.Болдбаатар:
Мэдээлэл солилцох, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан сэдэвчилсэн судалгааны ажил дээр одоо хийгдэж байгаа 1:50000-ны төслүүдийн үр дүнг авч ашиглавал төсөв мөнгө их хэмнэнэ.
АМС-2017 төсөл Баянхонгор аймгийн нутагт гүйцэтгэж байгаа төслийн үр дүнг заавал тайлан хамгаалсаны дараа гэхгүйгээр өгөх боломж байдаггүй юмуу.
С.Батмөнх:
Дуусаагүй төслийн үр дүнг нийтэд мэдээлэх эрхгүй. 3 талын зөвшилцлийн гэрээнд заасан байдаг. ЭБМЗ-ийн дүгнэлт гараад, захиалагч хүлээн авч ГМТ-ийн архивд тушаагдсаны дараа нийтэд үйлчилнэ.
М.Батбаяр:
Бусад эрдэмтэд, судлаачдын хийсэн бүх судалгааны ажлуудын үр дүнг авч ашиглах нь чанарт эерэг нөлөөтэй. Говийн районд төсөл хэрэгжүүлж буй аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж болох юм.
З.Ганбаатар:
- Асуудлуудын эх сурвалж нь тендер шалгаруулалттай холбоотой нь харагдаж байна. Чадвар муутай багт өгдөг.
- Судалгааны ажлын төсөвт өртөг 5-6 жилийн өмнөхөөрөө байна. Өртгийг өсгөчөөд чанар үр дүн ярих хэрэгтэй. 3 талт гэрээнийхээ үүргийг захиалагч биелүүлэх ёстой. Хээрийн үйлдвэрлэл тасалдах явдал ч байна.
- Төслийн дуусах хугацаан дээр төслийн үргэлжлэх хугацааг бодолцох хэрэгтэй.
Х.Санчигдорж:
Үнэмлэхүй насны багаж авна гэж ГТЛ-ийн төсөвт суулгасан. Ачаалал ихтэй байгаа гэлээ өөр лабораториуд байгаа шүү дээ.
О.Чулуун /”Геотех импекс” ХХК-ийн захирал/:
- Тендер бол зөвлөх үйлчилгээ хувь хүний үнэлэмжийг үзүүлэх гол зүйл. Гэтэл шалгаруулахад ажил үйлчилгээ шиг үнэлээд байх юм.
- Саяын ярьсан илтгэлд үнэлж байгаа нь ажил үйлчилгээ болгож байна. Зөвлөх геологичдыг чөлөөтэй сэтгэх, бодох чадварыг хааж боож байна.
- Тодорхой асуудлыг шийдэхийн тулд бүлэг хүмүүс ажил хийж, та нарт зөвөлгөө өгөхөөр хийж байгаа зүйл шүү дээ.
- Хуулийн дагуу явагддаг ч гэсэн захиалагч хэрэгжүүлэгч нар ярилцаж шийдэх нь зөв. Энэ бол их зөрчилдөөнтэй асуудал. Гэрээний дагуу ажиллах гэхээр дундуур нь завсраар орж ирээд асуудал үүсгээд байна. Гэрээ бол барих гол зүйл.
- Журам дүрэм дээр шинэлэг зүйл олох, гаргах өөрчлөлт оруулах хэрэгтэй.
- Сэдэвчилсэн судалгаа бол судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэж, боловсруулах ажил. Үүнийг заавар, журамдаа оруулах шаардлагатай.
- Эдгээр дутагдлууд бол салбарын хэмжээнд авч үзэх асуудал байх.
- Боловсон хүчний хувьд миний төрд ажиллаж байх үеэс хамаагүй дээшилсэн байх. Мэргэшсэн, зөвлөхүүд олноор гарсан.
- Тендерт журамд заасан зүйлээрээ үнэлж, шалгаруулж баймаар байна.
- Дахин хэлэхэд зөвлөх үйлчилгээ гэдгийг бодолцох нь зөв болов уу.
- Төрийн бус байгууллагууд их эрэх мэдэлтэй болсон байна. Захиргааны та нарын үнэлгээ юу болох вэ ?
- Илүү санхүүжилттэй 18 төсөлд хэн үр дүнг нь шалгаад илүү өгсөн байна вэ ? /чанаргүй гэсэн хирнээ/
- Улирлын тайлангийн загвар, 9-р маягт бөглөх гэдгийг ойлгодоггүй. Чадан ядан бөглөж байгаа. Энэ юунд ашигтай үр дүнтэй юм бэ ? Барилга барихтай адил тайлан бичээд суумааргүй байна.
- Салбарын үйл ажиллагаан дээр дээрх зүйлүүд харагдаад байгаа учраас санал болгож байна.
- Тодорхой асуудал дээр хариу нэхээд байгаа чинь бодлогын шинж чанартай юмуу. Чөлөөтэй санал бодлоо хэлмээр байна. Ийм байдал үргэлжлээд байвал нэг л мөлийсэн байдалд ороод байна. Энэ бол маш буруу.
С.Батмөнх:
Төрийн бус байгууллага бүх хүмүүсийг мөнгө төлүүлээд мэргэшсэн, зөвлөх өгөөд байгаа нь алдаатай байна. Бид боловсон хүчин дээр анхаарч байгаа. Бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулж байгаа. Та нарын саналыг тусгана.
З.Ганбаатар:
Санхүүжилтийн хуулийн 2.10-т заасан байгаа татвар өссөн. Төсөвт нөлөөлөхүйц өөрчлөлт орсон. 2019 онд энэ өсөлтийг тооцож оруулах хэрэгтэй.
Спектрээс 10 дахин их үнэтэй ICP. Оюуттолгой хоногт 300 дээжийн хариу нэхэж байгаа. Үүнийг хангах лаборатори байгаа билүү үүнийг харж үзээрэй.
Г.Батзориг:
SJS-д 20 дээж харуулахаад 2 сая төгрөг болж байгаа. Хамгийн гол зүйл бол нэгжийн өртөг байна.
С.Батмөнх:
Манай хэлтэст эдийн засгийн мэргэжилтэн байхгүй 2 жил боллоо. Тиймээс өртгийн тооцоо нарийн хийгдээгүй. Боловсон хүчний асуудал дээр зураглалын мэргэжилтэн бэлтгэх талаар сургуультай хамтрах бодлого барьж байна. Эрлийн геологичид олон байна.
М.Батбаяр:
Тендерт багаар ажиллах сэтгэл зориг нийлсэн чадвартай бага мөнгөөр ажиллана гэсэн ойлголттой орж ирж байгаа. Багаа зөв бүрдүүлэх нь чухал. Өртгийн тооцоог хийгээд саналаа оруулж ирэхийг хүсэж байна. Хувийн аж ахуйн нэгжээр улсын төсвийн ажил хийлгэх нь буруу юм шиг санагддаг. Хувийнхан ашгаа хараад ажлын чанар үр дүнг бодохгүй. Ажлыг үр дүнтэй сэтгэлээсээ хийх нь чухал. Та бүхнийг санал бодлоо албан тоотоор өгч байхыг хүсэж байна. Яриад бол хэдэн жил ч ярьж болно. Үр дүн гарахгүй гэж боддог.
Х.Санчигдорж:
Дархан газар ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд албан тоотоо яаралтай өгөөрэй.
Г.Болдбаатар:
Өнгөрсөн жил тодорхой мэдээллийг хүссэн албан тоот өгсөн. Шалгалт ирсэн байгаа мэдээллийн хувьд тагнуулын ерөнхий газраас гаргах, эс гаргаж болох жагсаалт гарна гэсэн хариу өгсөн. Шийдэгдсэн үү ?
С.Батмөнх:
Геологийн мэдээллийн төвд хандаж албан бичиг өгсөн гэж ойлголоо. УТХ-өөр гүйцэтгэж, хурлаар хамгаалж, фондод тушаагдсан тайлангууд үйлчилгээнд чөлөөтэй байдаг.
Хувийн хөрөнгийн тайлангийн хувьд бол өөр асуудал.
Бид нар өөрсдөө сонгоны талбайн мэдээлэл бэлтгэх гээд Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвтэйгээ асуудалтай байгаа.
Г.Болдбаатар:
ЭБМЗ-ийн дүгнэлт үзье гэсэн юм.
С.Батмөнх:
Энэ бол хувийн хөрөнгөтэй холбоотой асуудал.
О.Чулуун:
Улсын төсвөөр хийсэн материалууд үзье гээд албан бичиг олон удаа шидэлцээд бүтээгүй. Энэ асуудлыг шийдэж өгмөөр байна. Өөрсдийн хийсэн материалаа үзэх боломжгүй байна. 1:1 000 000-1:5 000 000 масштабын мэдээлэл юу нь нууц байдаг юм бэ. Худлаа буруу юм хийчихээд нууц гээд байгаа юм биш биздээ гэж бодогдмоор. Анхдагч материал болон боловсруулсан материалуудыг үзэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү ?
М.Батбаяр:
Бид өөрсдөө материал үзэж чадахгүйд хүрээд байна. Үндэсний архивын газарт харъяалагдаад зарим материалууд нууцад орсон байгаа.
Зайлшгүй шаардлагатай, дуусгавар болсон цуцлагдсан талбайн мэдээллийг гаргаж болох талаар ярилцаж байгаа. Хүсэлтээ та нар албан тоотоор өгөх хэрэгтэй байна.
О.Чулуун:
5 улсын 5 саятын зургийн үр дүн болон анхдагчийг үзэх зайлшгүй шаардлагатай байна.
М.Батбаяр:
Зарим нууцлалын асуудал материал бүрдүүлж өгөөд үзэж болдог юм билээ.
О.Чулуун:
Нууцлалын хуульд өөрчлөлт ороод нууцлалаас гарсан. Фонд анхнаасаа үндэсний архивт хамаарагдсаар ирсэн. Астер зургийн мэдээллийг авч боловсруулалт хиймээр байна.
С.Батмөнх:
Астер зургийн тайлалт төсөл хурлаар орсон. Мөн 5 улсын зураг болон Алтай-1, 2 төслийн агаарын геофизикийн судалгааны тайлангууд хамгаалагдсан учраас мэдээлэл нь нээлттэй болсон.
Ш.Лхамбаасан:
Манай төслийн талбай нь 100% тахь нутагшуулсан Их дархан газарт ордог. АМТХ-ийн 16.4-ийн дагуу геологийн ажил хийж болох боловч дархан газар чулуу, шороо хөдөлгөж болохгүй гэсэн хүндрэл гараад байна. Аль талыг нь барих вэ ?
С.Батмөнх:
Хуулийн судалгаа муу хийснээр энэ талбайг сонгосон байсан. Байгаль, орчны холбогдох эрх бүхий байгууллага, хил хамгаалах газраас зөвшөөрөл аваад ажлын үр дүнд нөлөөлөхгүйгээр хийж дуусгана. Энэ талаар ярьж тохиролцсон.
Санал, хүсэлт :
З.Ганбаатар:
- Асуудлуудын эх сурвалж нь тендер шалгаруулалттай холбоотой нь харагдаж байна. Чадвар муутай багт өгдөг.
- Судалгааны ажлын төсөвт өртөг 5-6 жилийн өмнөхөөрөө байна. Өртгийг өсгөчөөд чанар үр дүн ярих хэрэгтэй. 3 талт гэрээнийхээ үүргийг захиалагч биелүүлэх ёстой. Хээрийн үйлдвэрлэл тасалдах явдал ч байна.
- Төслийн дуусах хугацаан дээр төслийн үргэлжлэх хугацааг бодолцох хэрэгтэй.
- Санхүүжилтийн хуулийн 2.10-т заасан байгаа татвар өссөн. Төсөвт нөлөөлөхүйц өөрчлөлт орсон. 2019 онд энэ өсөлтийг тооцож оруулах хэрэгтэй.
- Спектрээс 10 дахин их үнэтэй ICP. Оюуттолгой хоногт 300 дээжийн хариу нэхэж байгаа. Үүнийг хангах лаборатори байгаа билүү үүнийг харж үзээрэй.
О.Чулуун /”Геотех импекс” ХХК-ийн захирал/:
- Тендер бол зөвлөх үйлчилгээ хувь хүний үнэлэмжийг үзүүлэх гол суурь. Гэтэл шалгаруулахдаа ажил үйлчилгээ шиг үнэлээд байх юм. Тендерт журамд заасан зүйлээрээ үнэлж, шалгаруулж баймаар байна. Дахин хэлэхэд зөвлөх үйлчилгээ гэдгийг бодолцох нь зөв болов уу.
- Хуулийн дагуу явагддаг ч гэсэн захиалагч хэрэгжүүлэгч нар ярилцаж шийдэх нь зөв. Энэ бол их зөрчилдөөнтэй асуудал. Гэрээний дагуу ажиллах гэхээр дундуур нь завсраар орж ирээд асуудал үүсгээд байна. Гэрээ бол барих гол зүйл.
- Журам дүрэм дээр шинэлэг зүйл олох, гаргах өөрчлөлт оруулах хэрэгтэй.
- Сэдэвчилсэн судалгаа бол судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэж, боловсруулах ажил. Үүнийг заавар, журамдаа оруулах шаардлагатай.
- Эдгээр дутагдлууд бол салбарын хэмжээнд авч үзэх асуудал байх.
- Төрийн бус байгууллагууд их эрх мэдэлтэй болсон байна.
- Салбарын үйл ажиллагаан дээр дээрх зүйлүүд харагдаад байгаа учраас санал болгож байна.
- Тодорхой асуудал дээр хариу нэхээд байгаа чинь бодлогын шинж чанартай юмуу. Чөлөөтэй санал бодлоо хэлмээр байна. Ийм байдал үргэлжлээд байвал нэг л мөлийсэн байдалд ороод байна. Энэ бол маш буруу.
Г.Батзориг:
SJS-д 20 дээж харуулахаад 2 сая төгрөг болж байгаа. Хамгийн гол зүйл бол нэгжийн өртөг байна.
Г.Бат-Эрдэнэ /”Геосан” ХХК-ийн захирал/:
- Илтгэл сонслоо баярлалаа. Тендер шалгаруулалтын явцад хэрхэн үнэлдэг талаар асуумаар байна. Энэ чинь геологийн судалгааны ажлын чанартай шууд холбоотой. Төсөл царцаах явдал ч мөн тендертэй холбоотой. Тоног төхөөрөмжгүй, боловсон хүчин муутай компанид төсөл өгдөг.
- Улс болон компанийн аль нь хохироод байна.
- Тоног төхөөрөмж сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
- Хээрийн үйлдвэрлэлийн ажил 30 сар хийх ёстой бол тэр сараа гүйцээж хийх ёстой.
5 сард эхэлсэн бол 5 сард дуусгана гэдэг буруу.
- Төслийн геологийн даалгаварт бүх ажил, арга аргачлалыг заасан байдаг. Иймээс геологийн даалгавраа биелүүлсэн эс биелүүлсэн гэж дүгнэх ёстой болохоос сайн, дунд, муу гэж үнэлэх буруу юм шиг санагддаг.
Ж.Тогтох:
- Геологийн даалгаврын хугацаа дээр өөр гарц байна уу. Ямар хугацаагаар авах ёстойг тодорхой болгох хэрэгтэй. Санхүүжилтээс мөн тендерээс шалтгаалж хойшилсон тохиолдолд тийм хугацаагаар хойшлуулж авч үзэх.
- 1:50 000-ны зааврын хувьд маш бага өөрчлөлт орсон. Заавар муу байна гэсэн саналууд ирсэн, тийм яриа байсан боловч яг саналаа ирүүлээч гэхээр ирүүлээгүй тийм болохоор заавар муу биш юм байна гэж бодогдсон.
- Үр дүнгийн тайлантай ангиуд дээр ГТЛ-т их ачаалалтай байгаа. Спектрийн хариу гараагүй мөн петрографийн шинжилгээ хоцрогдоод тал шлифээ буцааж авч өөр лабораторид өгсөн. Энэ тал дээр арга хэмжээ авч өгмөөр байна.
Шийдвэрлэсэн нь:
- Төслүүдийн ажлын чанар, үр дүнд шууд нөлөөлөх гадаад хүчин зүйл нь тендер шалгаруулалттай холбоотой гэж үзэх,
- Тендерт шалгараад гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа хуулийн этгээд, зөвлөх багийн гишүүдийг бүртгэлжүүлэх, дахин тендерт оруулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай гэж үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах,
- Тодорхой хугацаанд геологийн судалгааны өөрийн өртгийг шат дараатай нэмэгдүүлэх, өнөөгийн зах зээлтэй уялдуулан тооцох орчин нөхцөлийг бүрдүүлэх, тодорхой арга хэмжээ авч ажиллах, ажлыг цогцоор хийх нөхцөлийг бүрдүүлэх,
- Лабораторийн үнийн өсөлт болон, шинжилгэээний хариуг цаг хугацаанд гаргаж, захиалагчид хүргүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, энэ талаар гэрээлэгч талууд хамтран ажиллаж, тодорхой гарц, арга замыг олох,
- Тухайн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадваржуулах,
- Ажлын заавар, шаардлагыг мөрдөж ажиллах, тоон үзүүлэлт биш ажлын чанар, үр дүнд анхаарал хандуулж ажиллахыг төслийн ахлагч болон бүрэлдэхүүнд үүрэг болгох,
- 2018 онд ажлын чанар, үр дүнгийн үнэлгээг сайжруулах, хангалттай үнэлгээг 80%-д хүргэх.
2012-2018 онуудад хэрэгжүүлж буй төслүүдийн боловсон хүчний болон бусад мэдээллийг хавсралтаар яаманд хүргүүлэв. Илтгэлийг энд дарж татаж авна уу.