Уул уурхайн салбарт тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуй нэгж шалгаруулах болзол
1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү болзлын зорилго нь Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, уурхайчдын өдрийг дохиолдуулан уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжих, ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн үйл ажиллагааг урамшуулахад оршино.
Хоёр. Болзлын үзүүлэлт
2.1. Уул уурхайн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг дараах үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:
2.1.1. Хөрөнгө оруулалт татаж, Хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байдал.
2.1.2. Уул уурхайн үйлдвэрлэлд бодитой бүтээн байгуулалт хийсэн байдал
2.1.4. Ашиглаж байгаа ордын дэд бүтэц, уурхайн тосгон, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэсэн байдал
2.1.5. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон ажилтаныг мэргэшүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдал
2.1.6. Улс орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр
Гурав. Шалгаруулалт
3.1. “Уул уурхайн салбарт тэргүүний хөрөнгө оруулагч”-ийг болзлын дагуу Ашигт малтмалын газарт ирүүлсэн тайлан, тодорхойлолтыг үндэслэн шалгаруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд хийгдсэн ажлыг АМГ-ын Уул уурхай, судалгааны хэлтсээс газар дээр нь үзэж танилцана.
3.2. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас 2010 оны 12-р сарын 13-ны дотор болзолд заасан холбогдох материалуудыг хүлээн авч шалгаруулалтыг явуулан шагнал, өргөмжлөлийг 2010 оны 12-р сарын 16-нд Уул уурхайн салбарын 88 жилийн ойн арга хэмжээний үеэр гардуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг уул уурхай, судалгааны хэлтсийн 263709 дугаарын утсаар лавлана уу.
АМГ- Уул уурхай, судалгааны хэлтэс