Ашигт Малтмалын Газрын 2009 оны ОҮИТБС-ын маягт 4-ийн танилцуулга
Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 80 дугаар тогтооолоор батлагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 6.4-т заасны дагуу олборлох үйлдвэрлэл эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн тайлангаас 2009 онд үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний мэдээг АМГ нэгтгэн, нийтэд мэдээллэж байна.
Уг тайланг гаргахдаа Үндэсний Статистикийн Хорооны дарга, Сангийн Сайдын 2008 оны 42/116 тоот тушаалаар батлагдсан ОҮИТБС Маягт 1-ийн дагуу аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тайлангаас 2009 онд үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний хэмжээг ОҮИТБС-ын Маягт 4-т нэгтгэсэн.
ОҮИТБС-ын Маягт 1-ийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар нийт 135 аж ахуйн нэгж тайлан ирүүлсэн бөгөөд үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулсан нь Зэс, молибдени - 1, молибдений - 1, цайрын - 2, хар тугалганы – 1, цагаан тугалганы – 1, гянтболдын - 1, төмрийн - 6, алтны - 49, нүүрсний - 23, жоншны - 7, барилгын материалын – 3-н нийт 91 аж ахуйн нэгж, олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй 44 аж ахуйн нэгж байна.Эдгээрийг дурьдвал:
Зэс, молибден: Эрдэнэт үйлдвэр ХХК
Молибдений баяжмал: Баян-эрч ХХК
Цайр: Цайрт минерал ХХК, Шанлун ХХК
Хартугалганы баяжмал: Шанлун ХХК
Цагаантугалганы баяжмал : Олова ХХК
Гянтболдын баяжмал: СС монголиа ХХК
Төмөр: Эрвэн хүдэр ХХК, Болд төмөр ерөө гол ХХК, Алтайн хүдэр ХХК, Анхай интернэшнл ХХК, Бэрэн групп ХХК, Тунсинь ХХК
Алт: Авдарбаян ХХК, Адамас майнинг ХХК, Алтайголд ХХК, Алтайхангай бүрд ХХК, Монголросцветмет ХХК, Аниш ХХК, Ариун Өрнөх ХХК, АУМ ХХК, Багатаян ХХК, Бороо гоулд ХХК, Буд-Инвест ХХК, Булган гангат ХХК, Бүүргэнт ХХК, Гацуурт ХХК, Гуравт ХХК, Гурван тамга ХХК, Гурван төхөм ХХК, Дацан трейд ХХК, Дархан алтан уул ХХК, Ди Зэт энд Ай ХХК, Дун-эрдэнэ ХХК, Сонор трейд ХХК, Жамп-алт ХХК, Жи энд юу гоулд ХХК, Заамарын их алт ХХК, Зүб гол ХХК, Зүрийн булан ХХК, Монголболгаргео ХХК, Ноёнгари ХХК, Олон овоот гоулд ХХК, Өрмөн уул ХХК, Полимет потала ХХК, Тал булаг трейд ХХК, Уулс заамар ХХК, Уулсноён ХХК, Уянган ХХК, Үнэт металл ХХК, Үүрт гоулд ХХК, Хурай ХХК, Цэвдэг ХХК, Шижир-Алт ХХК, Энгүй тал ХХК, Толгойтын гол ХХК, Бэрх уул ХК, Флинкмонголиа ХХК, Хан шижир ХХК, Хоту ХХК, Цогт Онон ХХК, Шижир талст ХХК
Нүүрс: Адуунчулуун ХК, Бэрх уул ХК, Багануур ХК, Буман-Олз ХХК, Талын гал ХХК, Женшинтан ХХК, Кенже ХХК, Тэвшийн говь ХХК, Гобикоулд энд энержи ХХК, Саусгоби сэндс ХХК, Энержи ресурсХХК, Таван толгой ХХК, Илчит металл ХХК, Петрокоал ХХК, Пауэрлэнд ХХК, Пибоди поло ресорсез ХХК, Мон-Ажнай ХХК, Монголын алт МАК ХХК, Уулс заамар ХХК, Баялаг-Орд ХХК, Чинхуа мак нарийн сухайт ХХК, Шивээ-Овоо ХК, Ред хилл монголия ХХК
Барилгын материал: Боржгоны тал ХХК, Сонсголон бармат ХХК, Хунхуа ХХК
Жонш: Баялаг жонш ХХК, Баянтэгш импекс ХХК, Монголросцветмет ХХК, Монголчехметалл ХХК, Си эм кей ай ХХК, Нордвинд ХХК, Чулуут интернэшнл ХХК
Бүтээгдэхүүн гаргаагүй:
Оюу толгой ХХК, Адил-оч ХХК, АШБ ХХК, Азаргын чонот гол ХХК, Арева монгол ХХК, Баян-айраг эксплорейшн ХХК, Булган-алт ХХК, Галлант стар ХХК, Монсас итернэшнл ХХК, Монроспром уголь ХХК, Монэнко ХХК, Миллениум алигатор ХХК, Мираифлюорид ХХК, Сүчиго ХХК, Гүнбилэг трейд ХХК, Тефис Майнинг ХХК, Их агар хайрхан ХХК, Их монгол майнинг ХХК, Тод-ундрага ХХК, Түвшингарав ХХК, Тэн хун ХХК, Тээлийн шонхор ХХК, Хангад эксплорейшн ХХК, Хонгор хангайн эрдэнэс ХХК, Хунанжинлэн ХХК, Оюуны хишиг ХХК, Нордпойнт ХХК, Жи кей эм кей ХХК, Кожеговь ХХК, Коммод ХХК, Ориент ХХК, Лотус Амгалан ХХК, Лотус минералз монголд ХХК, Полимет монголд ХХК, Рео ХХК, Сентерра гоулд монголиа ХХК, Шинь Шинь ХХК, Шинэ Эрдэс ХХК, Шийриз стоун ХХК, Эрдэс холдинг ХХК, Эрстсайр эксплорэйшн ХХК, Эрэл ХХК, Эс кью эс ХХК, Эф эф эм ХХК зэрэг 44 аж ахуйн нэгж байна.
Тайлбар :
Геологи, Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь ашигт малтмалын хэд хэдэн тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулдаг учир зарим уул уурхайн бүтээгдэхүүн дээр аж ахуйн нэгжүүдийн нэр давхцаж байгаа болохыг анхааран уу.
Ашигт малтмалын газар
АМГ-Уул уурхайн судалгааны хэлтэс