Зарлал
Засгийн Газрын 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” батлагдсантай холбоотойгоор нөхөх олговрын хэмжээг урьдчилан тогтоох ажил явагдаж байна.
Иймээс “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулиар хориглосон газрын төсөлтэй давхцалтай байгаа цуцлагдах магадлалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчид /хүснэгт-1-д үзүүлэв/ -ээс нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байгаа тул хүснэгт-2 ийн дагуу тухайн тусгай зөвшөөрөл олгосон оноос хойш жил бүрээр гаргаж, 2011 оны 5 дугаар сарын 11 - ний өдрийн дотор Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлнэ үү.
Хүснэгт-1 энд дарж татаж авна уу.
Хүснэгт-2 энд дарж татаж авна уу.