Эрдэс баялгийн салбарын тухай шинэ сэтгүүл хэвлэгдэн гарлаа.

“Эрдэс баялгийн шинэ мэдээ” хүн бүхэнд хамаатай тэр бүх л мэдээллүүдийг танд хүргэж байх болно. Монгол орны газрын дээр болон доорх эрдэс баялгийн нээлт, олборлолтын үйл явц, ашиглалт, хамгаалалт, санхүүжилт, байгаль экологи, нөхөн сэргээлт тойрсон асуудал бидний амин сэдэв. Уул уурхайн үйлдвэрлэл байгаль дэлхийд ээлтэй байх учиртай. Тиймээс байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт дэвшил, шинэ технологийн талаарх мэдээ, мэдээлэл, үйл явдлын халуун цэгээс хийсэн сонирхолтой сурвалжлагууд геологи, уул уурхайн салбарынханд төдийгүй уул уурхайгаар “амьсгалж” буй бүх хүнд хамаатай билээ. Юутай ч бид сэтгүүлийнхээ эхний дугаарыг уншигчдынхаа гар дээр тавилаа. Ийнхүү эрдэс баялгийн бус эрдэм мэдлэг, мэдээллийн нэгэн “орд” –ын үүд хаалгыг нээж байна. Энэ “орд”-ын баялгаас уншигч та өөрт хэрэгтэй бүхнээ олборлон аваарай. Та бидний хамтдаа нээсэн оюуны уурхай шавхагдашгүй ундаргатай, яндашгүй баялаг байна гэдэгт итгэж байна.

ЭРХЛЭГЧ: В. Чулуунчимэг

УТАС: 9908-5027, 9929-1625, 9107-0450

И-МЭЙЛ ХАЯГ: info@mineralnews.mn

chimge@mineralnews.mn