Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дахь “Гурван талст” ХХК-ний гүйцэтгэж буй Хүнүйн гол-50 төслийн талбайд 2011 оны 07-р сарын 25-28-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны харьцалтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэж буй компаниудын дунд ажил мэргэжлийн тэмцээн АМГ, МСК-оос зохион байгууллаа. Тус тэмцээнд “Геологийн судалгааны төв”, “Гурван талст” ХХК, “Алтай нэгдэл”, “Хөвсгөл геологи” ХХК, “Алх чулуу” ХХК-ний нийт 7-н баг зураглал болон эрэл гэсэн 2 төрлөөр өрсөлдлөө.
Зураг-1.Нээлтийн үеэр                                                       Зураг-2. Тэмцээн эхэллээ

 

 

Зураг-3,4 Тэмцээний явц

 

Зураг-5,6 Боловсруулалтын үе

Тус тэмцээний зураглалын төрөлд Геологийн судалгааны төв 1-р байр, “Гурван талст” ХХК 2-р байр эзэлсэн бол эрлийн төрөлд “Алх чулуу” ХХК 1-р байр, “Геологийн судалгааны төв” 2-р байр эзэллээ. Мөн шилдэг залуу геологчоор “Гурван талст” ХХК-ны геологич Ариунболд шалгарсан бол зураглалаар болон эрлийн ажлаар шилдэг дээж олсон геологчоор “Алтай нэгдэл” ХХК-ний геологич Г.Цэдэн, “Хөвсгөл геологи” ХХК-ийн геологич Дэлгэрэхтүмэн нар шалгарлаа.

 

Зураг-7,8  Шүүгчидийн шалгаруулалтын мөч

Тэмцээний нийт нийлбэр дүнгээр Геологийн судалгааны төв түрүүлж тэргүүн байрын цомыг хүртлээ. Тус ажил мэргэжлийн тэмцээний үеэр мөн хэрэгжиж буй төслүүдийн, компаниудын танилцуулга, үйл ажиллагааны чиглэлээр танилцуулгууд явагдсан.

 

Зураг-5,6 Төсөл болон байгууллагын танилцуулга, багаж тоног төхөөрөмжүүд танилцууллаа.

 

Зураг-7,8 Гар бөмбөгийн тэмцээн

Ажил мэргэжлийн тэмцээний үеэр гар бөмбөг, хүчит 32 бөхийн барилдаан зохиогдлоо.

Тус тэмцээнд идэвх зүтгэл гарган оролцсон компаниуд болон зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн “Гоби Эксплорейшн” ХХК, “Эрээн чулуу” ХХК, “Талст дөл” ХХК компаниудад талархал илэрхийлье.