Ашигт малтмалын салбарын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт Малтмалын Газар өөрийн байрандаа зохион байгууллаа.

Уг өдөрлөгт АМГ-ын хэлтэс тасгууд дараах байдлаар оролцлоо.

НҮҮРС СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ

ОРОЛЦСОН ТАЙЛАН

АМГ-ын “Нээлттэй хаалганы өдөр” 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус газар дээр амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Нүүрс, судалгааны хэлтсээс дараах арга хэмжээнүүдийг авч оролцсон. Үүнд:

Нүүрс, судалгааны хэлтсийн танилцуулга, Шинжилгээ, туршилтын лабораторийн танилцуулга болон “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал ба ойрын төлөв” сэдвээр товхимол бэлтгэж тус бүр 150 ширхэгийг хэвлүүлэн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон иргэдэд тараасан.

Хэлтсийн мэдээллийн самбарын мэдээллийг бүрэн шинэчилж гаргасан.

Үйлдвэрлэл судалгааны тасаг, Гүн боловсруулалт, төслийн тасаг, Шинжилгээ, туршилтын лабораторийн анонсийг бэлтгэж 3-н давхрын коридорт байрлуулж тасаг тус бүр сурталчилгааны ажлыг гүйцэтгэв.

”Энержи ресурс” ХХК, “Саус гоби сэндс” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Нако түлш” ХК-иудийг оролцуулан үйл ажиллагааг нь сурталчлуулах ажлыг гүйцэтгэв. Тус компани, аж ахуйн нэгжүүдийн сурталчилгааны ажилд хэлтсийн зүгээс тал бүрийн дэмжлэгийг үзүүлсэн.Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон зочид, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулж НСХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд нүүрсний уурхайнууд, боловсруулах үйлдвэр, лабораторийн талаарх мэдээ, мэдээлэл, ярилцлага өгсөн. Тухайлбал, Монголын радиод  хэлтсийн дарга С.Алтанхуяг Багануурын уурхайн газрын өмчлөлийн асуудлаар, Гүн боловсруулалт, төслийн тасгийн дарга Ж.Батбилэг, Б.Улаанхүү, И.Болд, Ш.Ган-Эрдэнэ нар нүүрсний боловсруулалтын чиглэлээр, Ж.Нарангэрэл, Б.Эрдэнэцэцэг нар нүүрсний шинжилгээний талаар, Батбаяр нь Үйлдвэрлэл судалгааны тасгийн болон Б.Амаржаргал нь Нүүрс, судалгааны хэлтсийн ерөнхий танилцуулга, тайлбар, мэдээ, мэдээллийг зочдод хүргэсэн болно.

Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлтийн талаар сонирхсон хүмүүс их байлаа. НСХ-ийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийн талаарх шинэ мэдээллийг байгууллагын вэб сайтад байрлуулахаар бэлтгэж байна.

ЭХЭБЯ-нд 50 ширхэг НСХ-ийн танилцуулга, 80 ширхэг “Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал ба ойрын төлөв” сэдэвт товхимол хүргүүлсэн.

Шинжилгээ, туршилтын лабораторийн ажилтнууд нүүрсний дээж, үзүүлэх материал авчран лабораторийн үйл ажиллагааг сурталчлав.

Уг нээлттэй хааалганы өдөрлөгт НСХ-ийн ажилтнууд бүрэлдэхүүнээрээ оролцон хэлтсийн ажлыг өргөн сурталчилж нийт 200 гаруй иргэд, байгууллагын төлөөлөлтэй уулзаж сурталчилгааны материал тараав.

ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ

ОРОЛЦСОН ТАЙЛАН

Геологи мэдээллийн тасаг

Ажлын хуваарь

Тоо ширхэг

1

1:50 000-ны зураглалын ажлын тайлангийн жагсаалтаар ном гаргах

50 ш ном гаргасан

2

1:200 000-ны зураглалын ажлын тайлангийн жагсаалтаар ном гаргах

30 ш ном гаргасан

3

Хайгуулын ажлын тайлангийн жагсаалтаар ном гаргах

50 ш ном гаргасан

4

Эрэл, эрэл-үнэлгээний тайлангийн жагсаалтаар ном гаргах

50 ш ном гаргасан

5

Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тайлангийн жагсаалтаар ном гаргах

50 ш ном гаргасан

6

Гидрогеологийн тайлангийн жагсаалтаар ном гаргах

40 ш ном гаргасан

7

1939-1983 оны ордуудын фото альбом гаргах

15 фото зургаар үзэсгэлэн гаргасан.

8

Шинээр гарсан минерген, металлогений зургаар үзэсгэлэн гаргасан.

4 ш том зураг

9

Нээлттэй хаалганы өдөрт зориулан 160 номоор 47 хүнд үнэ төлбөргүй геологийн баримтаар үйлчилгээ үзүүлсэн

160 ном, 47 хүнд мэдээлэл үнэгүй хүргэсэн.

10

Гидрогеологи, 1:50 000, 1:200000-ны судалгааны зурагт нэмэл хийж үзэсгэлэн гаргах

4 зураг

Фото зургаар гаргасан үзэсгэлэн

1

Сүхбаатар аймаг. Эрдэнэцагаан сум. Чонон голын гянтболдын орд. 1955 он.

2

Дорноговь аймаг. Даланжаргалан сум.

Алаг тогоогийн чулуун нүүрсний орд. 1945 он

3

Баян-Өлгий аймаг. Ногооннуур сум.

Асгатын мөнгөний орд. 1977 он.

4

Сэлэнгэ аймаг. Баянгол сум.

Бороогийн алтны үндсэн орд. 1955 он.

5

Хөвсгөл аймаг. Алаг-Эрдэнэ сум.

Бүрэнхааны фосфоритын орд. 1984 он.

6

Булган аймаг. Орхон сум.

Эрдэнэтийн-Овоо  зэс-молибдений орд. 1973 он.

7

Дорнод аймаг. Баяндун сум.

Гурванбулаг, Дорнодын  ураны орд. 1982 он.

8

Хэнтий аймаг. Цэнхэрмандал сум.

Модотын цагаантугалганы ордын анхны баяжуулах үйлдвэр.  1945 он

9

Увс аймаг. Давст сум.

Шүдэн уулын чулуун давсны орд. 1973 он

10

Өмнөговь аймаг. Цогт-Цэций сум.

Таван толгойн коксжих нүүрсний ордын анхны ашиглалт. 1939 он.

11

Дорнод аймаг. Дашбалбар сум.

Улааны холимог металлын  орд. 1986 он.

12

Говь-Алтай аймаг. Цахир булагын битумжсэн шохойн чулуу. 1963 он.

13

Жаргалантын нуруу. 1952 он.

14

Дорноговь аймаг. Даланжаргалан сум.

Алаг тогоогийн чулуун нүүрсний орд. 1939 он

15

Бичигтийн нуруу. 1952 он.

Региональ тандан судалгааны тасаг

Тус өдөрлөгөөр РТСТ-аас, шинээр хэвлэгдэн гарсан Монгол орны 1:1000000-ын масштабтай Мезо-кайнозойн тектоникийн зураг болон минерагений  зураг,  ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан, Монгол улсын хамтран зохиосон Хойт-Төв-Зүүн  Азийн геологийн зураг зохиох төслийн ажлын 1:2500 000-ны масштабтай дүүргэчлэлийн зураг,  Монголын Стратиграфийн комиссоос шинэчлэн гаргасан геохронологийн таблицийг нийтэд танилцуулсан. 2010 онд хэвлэгдэн гарсан 1:50000-ны масштабтай геологийн зураг, ерөнхий эрлийн ажил хийх зааврын талаар сурталчилгаа хийлээ. Мөн тус тасгийн ажлын 2011 оны ажлын явц болон хийгдэж байгаа 1:200 000-ны масштабтай УГЗ-200 төслүүд,  1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлууд, хамтарсан ажлын төслүүд, сэдэвчилсэн ажлын төслүүдийн талаар танилцуулав. Улсын төсвийн ажилтай холбогдож гарсан асуулт, хүсэлтэнд хариулт өгсөн. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 60 гаруй хүнд үйлчилгээ үзүүллээ.

Эрдэс баялаг судалгаа мэдээллийн тасаг

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө хүлээн авах дотоод заавар-200ш

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах дотоод заавар-200ш

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах заавар-200ш

Хайгуулын болон Аудитын зардлыг Нягтлан Бодох Бүртгэлт бүртгэх журам-200ш

2010 онд геологи хайгуулын ажлын уул, өрмийн ажил хийгдсэн талбайнуудад  нөхөн сэргээлт хийсэн  стандартын фото зургийг хэвлэн үзэсгэлэн гаргасан. 1 самбар

Геологи судалгааны хэлтсийн 2007-2011 онуудад хийгдсэн геологи хайгуулын ажлуудын нэгдсэн статистик мэдээллийг гаргасан. 2 самбар

Монгол Улсын хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох заавар-200ш

Эрдэс чулуулгийн дээжүүдийг дэлгэж үзүүлэнгээр үзүүлсэн. 2 самбар

Нийт Геологи судалгааны хэлстийн дарга, тасгийн дарга нар, бүх мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст хэрэгтэй мэдээллийг ажлын байранд түргэн шуурхай үйлчлэв.

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ КАДАСТРЫН ХЭЛТЭС

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ

ОРОЛЦСОН ТАЙЛАН

Ашигт малтмалын газарт 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөр” –т Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн ажилтнууд 100 хувийн ирцтэйгээр дараахь ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Хүчин төгөлдөр ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, улсын тусгай хамгаалалт, орон тусгай хэрэгцээний талбай, сонгон шалгаруулалтын талбай, Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамаарах талбай зэрэг нийт 6 зургийг бэлтгэж, А0 хэмжээтэйгээр өнгөтөөр хэвлэн самбар гаргаж, үйлчлүүлэгчдэд танилцуулга хийсэн.

Үйлчлүүлэгчдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн байршлыг харуулсан 3 ширхэг зургийг А0 хэмжээтэй өнгөтөөр хэвлэж өгсөн.

Тусгай зөвшөөрөл шинээр авах, шилжүүлэх, хугацааг нь сунгах, барьцаалах, талбайг буцаах өргөдлийг гаргахад шаардагдах баримт бичгийн жагсаалт бүхий 2 нугалбар, тусгай зөвшөөрэл эзэмшигч хуулийн этгээдийн тодорхойлолт бөглөх заавар, К-04 шинэчилсэн маягт, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн хэмжээ, кадастрын үйлчилгээний хөлсийн хэмжээ, дансны дугаар зэрэг мэдээллийг агуулсан нийт 5 төрлийн тараах материалыг бэлтгэж, 200 гаруй хувь хуулбарлан ирж үйлчлүүлсэн хүмүүст тараасан.

Ахлах мэргэжилтэн Амартөвшин ЭБЭХЯаманд энэ өдөр ажиллаж ГУУКадастрын бүртгэл болон тусгай зөвшөөрлийн талаар сонирхсон хүмүүст холбогдох мэдээллийг өгч, тараах материлаар үйлчилсэн.

Сонирхсон асуудлаар нь 52 хүнд УУККС-ийн мэдээллээр үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгч, 76 хуудас мэдээ материал бэлтгэж, хэвлэж өгсөн.

Хөдөө, орон нутгаас хүмүүс ирж лавлагаа, мэдээлэл авсан, тухайлбал Завхан аймгийн Дөрвөлжин сумын  ИТХ-ын даргын хүсэлтийн дагуу сумын нутаг дэвсгэрт орших тусгай зөвшөөрлийн байршлыг харуулсан А3 хэмжээтэй зургийг хэвлэн, жагсаалт гаргаж өгсөн.

ГУУКХ-ийн мэдээллийн самбарыг сүүлийн үед удирдах дээд байгууллагаас гаргасан тушаал, шийдвэр, тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2008-2010 оны статистик тоон мэдээлэл, хуулийн этгээдийн тодорхойлолтыг бөглөх заавар зэрэг материалуудаар шинэчлэн тохижуулж, тайлбар танилцуулга хийсэн.

Хэлтсийн дарга Улс төрийн сонин болон Монголын радиод ГУУК-ийн талаар ярилцлага өгсөн.

УУЛ, УУРХАЙ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ

ОРОЛЦСОН ТАЙЛАН

Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9 цаг 00 минутаас 18 цаг 00 минут хүртэл Ашигт Малтмалын Газрын 4 давхарт Уул уурхай, судалгааны хэлтсийн Статистик мэдээлэл судалгааны тасаг хэлтсийн үйл ажиллагааг зохион байгуулж оролцлоо.

Тухайн нээлттэй хаалганы өдөрлөгийн 12 цагт Уулын ажлын тайлан, төлөвлөгөөг цахим хэлбэрээр авах ажлын нээлтийн ажиллагаа болж Ашигт Малтмалын Газрын дарга Д.Батхуяг, Геологи, Уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Түвшинжаргал, Уул уурхай, судалгааны хэлтсийн Статистик мэдээлэл судалгааны тасгийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгц нар тууз хайчилан албан ёсоор нээлт хийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчидөд мэдээлэл хийлээ.

Тараах материалууд:

Уг арга хэмжээний үеэр Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин бусад орны татварын ачааллыг харуулсан судалгаа цуврал 1, 2, 3, 4, Уул уурхайн салбарын 2010 оны үйл ажиллагааны тухай, Алт олборлолт хэтийн төлөв, Цайр олборлолт хэтийн төлөв, Уул уурхайн салбарын татварын хууль эрх зүйн орчин ба татварын ачааллын судалгаа, Монголын уул уурхайн салбар ба гадаад болон дотоодын хөрөнгийн зах зээл, Бичил уурхайн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, Бичил уурхайгаар ашигт малтмал хэрхэн олборлох вэ?, Алтны үндсэн ба шороон ордын илрэлийн геологийн судалгаа хийх нөөцийн үнэлгээ тооцох аргачлал, Баяжуулах цехийн танилцуулга, Бичил уурхай эрхлэгчдийн олон улсын туршлага, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэн, нийгэмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?, Байгалийн баялагаас үүдэлтэй зөрчил, түүнийг шийдвэрлэх арга замууд, Уурхайн аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуй, хувцас, хамгаалах хэрэгсэл, анхны тусламж 1, 2, 3, 4, Ашигт Малтмалын Газрын танилцуулга, Уул уурхай, судалгааны хэлтсийн танилцуулга, Уулын ажлын тайлан, төлөвлөгөө цахим хэлбэрээр авах тухай заавар зэрэг ном товхимол, брошур, танилцуулга зэргийг олон нийтэд тараалаа.

УУСХ-ийн тухай үзүүлэх материалууд:

Монгол улсад бичил уурхайн талаарх үйл ажилллагаа хэрхэн явагдаж байгаа судалгаа болон  хэлтсийн танилцуулга, Бичил уурхайн үйл ажиллагаа Монгол улсын нутаг дэвсгэрт хэрхэн явагдаж байгаа, Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбараас нөлөөлж буй нөлөөллийн талаарх анонсуудыг гаргасан ба бүх мэдээллийн самбаруудад Статистик, мэдээлэл судалгаа, Үйлдвэржилт, хэтийн төлөв, Бичил уурхай, Технологи, байгаль орчин зэрэг бүх тасгуудын танилцуулга, цахим тайлангийн мэдээллүүдийг гаргалаа.

Кино, сурталчилгаанууд:

Цахим тайлангаар уулын ажлын тайлан, төлөвлөгөөг хэрхэн өгөх заавар, зөвлөгөө, Уул уурхайн салбарын тухай танилцуулга, Уул уурхай үүсч хөгжсний 85 жилийн ой, нээлттэй хаалганы өдрийн шторк, Шударга худалдаа, шудрага олборлолтын алт, Мөнгөн усгүй амьдрал гэх зэрэг уул уурхайн холбоотой видео бичлэгүүдийг 2 телевизээр гаргалаа.

Ашигт малтмалын дээжийн үзэсгэлэн:

Болдтөмөр Ерөө гол ХХК-аас төмрийн хүдэр, төмрийн баяжмалын дээж, Хөх ган ХХК-аас төмрийн баяжмал, Цайрт минерал ХХК-аас цайрын баяжмал, Монвольфрам ХХК-аас вольфрамын баяжмал, Кевин инвест ХХК-аас жоншны бэлдмэл /чийгтэй, чийггүй/, Монголросцветмет ХХК-аас хайлуур жоншны хүдэр, Шинь шинь ХХК-аас холимог металлын хүдэр гэх мэт уул уурхайн олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дээж аван үзэсгэлэн гаргалаа.

Хэвлэл, мэдээлэлийхэнд:

Манай хэлтсээс хэвлэл, мэдээллийхэнд зориулж дараах мэдээллийг бэлтгэсэн.

Ашигт малтмалын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 1997 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 198  байсан бол 2011 оны өнөөгийн байдлаар 629784,28 га талбай бүхий 1205 тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Энэ нь нийт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн тооны хувьд 30%, талбайн 2,6%, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст төлөвлөгөө батлуулсан 274 аж ахуй нэгжүүдийн 162 нь буюу 60 орчим хувь нь үйл ажиллагаа явуулсан тухай уулын ажлын тайланг ирүүлсэн байна. Ялангуяа алт, жонш, тоосго, элс хайрганы ордуудад тайлангийн ирц хамгийн бага байна.

Мөн жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөгөөр алт олборлолтын хэмжээ тогтмол үзүүлэлттэй байгаа хэдий ч Монгол банкинд аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээг авч үзвэл буурсан үзүүлэлттэй байгаа юм. 2007 онд 9331 кг, 2008 онд 7271 кг, 2009 онд 4473 кг 2010 онд 1883 кг алт химийн цэврээр тушаасан байна.

Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд Уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээг 2010 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний цэвэр өсөлт 6,1 хувьд тооцогдож байгаа ба үүнд уул уурхайн салбарын цэвэр өсөлт 6,3 хувийн өсөлттэй байгаа нь бусад салбаруудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд Металл ашигт малтмалын олборлолт, баяжуулалт голлох байр суурийг гүйцэтгэж байгаа бөгөөд 2010 оны байдлаар Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 38%, уул уурхайн салбарын 56,9 хувийг эзэлж байна.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ жилээс жилд  нэмэгдэж байгаа ба 2010 онд өмнөх оны үзүүлэлтээс 3,1% пунктээр нэмэгдэн нийт экспортын 87,7% бүрдүүлж байна.

Уул уурхайн салбарт 2010 оны байдлаар нийт 48100 хүн ажиллаж байгаа ба энэ нь нийт аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 32%-ийг эзэлж байгаа юм. /Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо/

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын  дийлэнх хэсгийг БНХАУ-тай хийж байгаа бөгөөд төмрийн хүдэр, зэс, цайр, цагаан тугалганы баяжмал болон чулуун нүүрсний бүх экспортыг тус улстай хийж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, 48.7 заалтын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь уулын ажлын тайлан төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байдаг. Үүнтэй уялдуулан Ашигт Малтмалын Газраас аж ахуйн нэгж, Төрийн байгууллага, Төрийн бус байгууллагуудыг мэдээллээр хангах, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шудрага үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим хэлбэрээр ирүүлэх, хүлээн авах” ажлыг зохион байгуулж нээлтээ хийж байна.

Уулын ажлын тайлан төлөвлөгөөг уламжлалт аргаар хүлээн авдаг байхад аль аль талдаа  хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг байсан ба тайлан төлөвлөгөөг цахим хэлбэрээр хүлээн авснаар цаг хугацааны, эдийн засгийн, нийгмийн олон талын асуудлуудыг цэгцлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал: Уурхайн инженжерүүд тухайн орд газар, уурхай дээрээсээ шууд Ашигт Малтмалын Газартай харьцсанаар орон нутгаас Улаанбаатар хотод ирж, очих зардал, зарцуулах бензин шатахууныг хэмнэх ба тодорхой хэмжээгээр нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоо бий болно. Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцах үйл ажиллагааг хөнгөвчлөхөд гол зорилго оршино.