Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2011 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 254/286 тоот тушаалаар батлагдсан “ Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын хооронд мэдээлэл солилцох журам”-ын 4.2.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс өмнө ашигт малтмалын тухай хуулийн 49.2, 49.3 дахь хэсэгт заасан ”... зохих албан татвар төлсөн...” баримтыг ажлын 3-н өдрийн дотор Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээр нотлуулан Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлөө шилжүүлэх өргөдлийн материалд хавсарган ирүүлэхийг мэдэгдье!!!

Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэс