1. Дансны нэр: Энд хайгуулын ажлын зардлыг санхүүгийн тайланд бүртгэсэн дансны нэр бичигдэнэ‘‘Хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам’’-д заасан Хайгуул үнэлгээний хөрөнгө эсвэл орлогын тайлангийн хайгуулын зардал данс байна.
  2. Тусгай зөвшөөрлийн дугаарууд: Хоёр болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй газрууд бүх тусгай зөвшөөрлийн дугаарыг бичнэ. Маягтийг бүх тусгай зөвшөөрлийн нийт зардлын дүнгээр бөглөх учраас бүх тайлангийн 10-р маягт  ижил байна.
  3. а/. Хайгуул үнэлгээний хөрөнгө дансаар бүртгэсэн бол:Энэхүү данс нь балансын маягтад 2011 онд шинээр орсон тул эхний үлдэгдэл балансад байхгүй боловч маягтыг  бөглөхдөө өмнөх онуудад гарсан хайгуулын ажлын зардлыг бүртгэж байсан данснаас хайгуул үнэлгээний хөрөнгө дансруу залруулж бүртгэсэн хайгуулын зардлын дүн 1-р мөрний эхний үлдэгдэл багананд бичигдэнэ.1-р мөрний нэмэгдсэн багананд 2011 онд гарсан хайгуулын ажлын зардлын дүн бичигдэнэ. Энэ нь хайгуулын ажлын тайлангийн 1-р маягтын дүнтэй тохирно.1-р мөрний хасагдсан багананд буцаасан, дуусгавар болсон, шилжүүлсэн, цуцлагдсан тусгай зөвшөөрөл байгаа тохиолдолд түүнтэй холбоотой бүртгэсэн өмнөх онуудын хайгуулын зардал бичигдэнэ. Энэхүү хасагдсан дүн нь орлогын тайланд хайгуулын зардлаар бүртгэгдсэн байна.1-р мөрний эцсийн үлдэгдэл баганы дүн эхний 3 баганы дүнгээс балансалж гарах бөгөөд санхүүгийн тайлангийн Хайгуул үнэлгээний хөрөнгө дансны эцсийн үлдэгдэлтэй тохирч баталгаажина.б/. Орлогын тайланд зардлаар бүртгэсэн бол:Хайгуулын зардал гэсэн 1-р мөрний нэмэгдсэн 2011 онд гарсан хайгуулын ажлын зардлын дүн бичигдэнэ. Энэ нь хайгуулын ажлын тайлангийн 1-р маягтын дүнтэй тохирно.  Санхүүгийн тайланд орлогын тайлангийн хайгуулын зардал дансанд бүртгэсэн дүнгээр баталгаажина.
  4. Маягтын 2,3-р мөрөнд бичигдэх лицензийн төлбөр болон үйлчилгээний хөлс төлсөн дүнг мэдээлнэ. Бөглөх зарчим 1-р мөрний хайгуулын зардалтай адил байна. Харин хасагдсан багананд тусгай зөвшөөрлийн дүнг хүчинтэй хугацаанд нь тохируулж хорогдуулсан дүн байна. санхүүгийн тайланд Биет бус хөрөнгө дансаар бүртгэгдэж баталгаажина.
  5. Маягтын 4-р мөрний нэмэгдсэн багананд  2,3-р мөрний хасагдсан мөрөнд бичигдсэн тусгай зөвшөөрлийн дүнг хүчинтэй хугацаанд нь тохируулж хорогдуулсан дүн байна.Мөн энэхүү 4-р мөрний нэмэгдсэн багананд тусгай зөвшөөрлийг эзэмших ашиглахтай холбоотой дагалдан гарсан хайгуулын ажлын тайлангийн 1-р маягтаар илэрхийлсэн зардалд ороогүй бусад зардлын дүнг тусгана.Санхүүгийн тайланд Хайгуул үнэлгээний хөрөнгө дансанд бүртгэгдэнэ.
  6. Маягтын 5-р мөрөнд Биет бус хөрөнгө дансаар тусгай зөвшөөрлөөс гадна бусад патент, эрхийн бичиг, програм хангамж зэрэг хөрөнгүүд бүртгэсэн тохиолдолд тусгана. 2 болон 5-р мөрний нийлбэр эхний болон эцсийн үлдэгдэл нь санхүүгийн тайлангийн  биет бус хөрөнгийн дүнгээр баталгаажина. Мөн санхүүгийн тайлангийн тодруулга 11-тэй тохирно.Биет бус хөрөнгийг 10-р маягтад цэвэр дүнгээр илэрхийлнэ.

ДҮГНЭЛТ

10-р маягтад санхүүгийн тайлангийн Хайгуул үнэлгээний хөрөнгө болон Биет бус хөрөнгө дансны задаргааг харуулна.

1, 4-р мөрний дүн хайгуул үнэлгээний хөрөнгө дансны үлдэгдэлтэй, харин 2,3,5-р мөрний дүн биет бус хөрөнгө дансны үлдэгдэлтэй тохирно.

Энэхүү маягтыг хайгуулын ажлын тайлантай ирүүлж хянуулсан нь хайгуулын ажлын зардлыг баталгаажуулсан асуудал биш бөгөөд өөрийн харьяа дүүрэг болон татварын хэлтэст тушааж хүчин төгөлбөр болсон санхүүгийн тайлангаа 6-р сарын 30-ны дотор эх хувиар нь авчирж дээрхи дансдын үлдэгдлийг нотолсноор баталгаажуулалт хийгдэнэ.

2010 оны хайгуулын ажлын зардлаа санхүүгийн тайландаа бүртгээгүй аудитын дүгнэлтээр баталгаажуулсан ААН-үүд уг дүгнэлтээр нотлогдсон зардлыг 2011 оны санхүүгийн тайланд залруулж бүртгэсэн байна.