Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг цахим системээр ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн удирдамжаар батлагдсан “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж, зөвшөөрөх үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Ашигт малмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан ирүүлсэн аж ахуй нэгжүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах гэж байна.
Сургалт 2017 оны 04 дүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд MKIT төвд зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, 2 давхарт