Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Геологи хайгуулын ажлын зардлын бүртгэлд Сангийн сайдын 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12-р тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам”-ыг мөрдөнө.
Журмын дагуу 2011 оны хайгуулын ажлын зардлаа бүртгээгүй аж ахуйн нэгжүүд Сангийн сайдын 2012 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-д
Дөрөв. Тайланд залруулга хийх 4.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5- д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж байгууллага тайландаа залруулга хийлгэхдээ холбогдох материал, залруулсан тайланг харилцагч санхүүгийн байгууллагад ирүүлнэ. 4.2. Энэ журмын 4.1-д заасан залруулгыг тухайн оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан хийсэн байна. |
заасны дагуу залруулгаа хийлгэн баталгаажуулахыг анхааруулж байна.
Жич: Өмнөх онуудын хайгуулын ажилд гарсан зардлыг журамд заасан зохих дансанд мөн залруулсан байна.
Ашигт малтмалын газар
Геологи судалгааны хэлтэс