Мэндчилгээ
Манай байгууллагын веб хуудсанд зочилж байгаа эрхэм зочин Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар нь төрөөс геологи, уул уурхайн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлогын удирдамжийг нь хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Эрдэс баялгийн салбар нь 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг үйлдвэрлэж Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа юм.
Бид төрийн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Эрхэм Та манай веб хуудсанд зочилсноор эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийн биелэлт, статистик тоо баримтууд болон цаг үеийн чухал мэдээ мэдээллүүдтэй танилцах боломжтой юм.
Мөн Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн ууган нь болох уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан энэ салбарыг үүсгэн хөгжүүлэхэд гар бие оролцон хөдөлмөр бүтээл, оюун санаагаа зориулсан үе үеийн уурхайчиддаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Та бидний хамтын ажиллагаа харилцан тустай, үр өгөөжтэй байх болтугай.
Хүндэтгэсэн,
Г.Алтансүх
Ашигт малтмалын газрын дарга