Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 074 тушаалаар “Ашигт малтмалын баялгийн урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам” батлагдсан.

Уг журмын үйлчлэлийг 2012 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөх тул ТЭЗҮ-ийг холбогдох журмын дагуу ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх болсныг АНХААРУУЛЖ байна.

Лавлах утас: 51-263705