Ашигт Малтмалын Газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцох төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг”-ийн 6.4 дэхь заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь ОҮИТБС-ын Маягт-1, 2-ийн дагуу мэдээ тайлангаа гаргаж, хуулинд заасан хугацаанд буюу 1-р улиралд багтаан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба болон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 400 тоотод ирүүлнэ үү.

Хоцорсон болон тайлангаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн хариуцлага тооцох болно.