Энэ  мэдээллээр  2012 оны 10.08 -11.02-ний хоорондхи металл ашигт малтмалын  үнийг өөрчлөлтийг долоо хоног бүрээр доорхи хүснэгт болон графикаар үзүүллээ. .

 

А/М

X.08-X.12 Дундаж үнэ

X.15-X.19 Дундаж үнэ

X.22-X.26 Дундаж үнэ

X.29-XI.02 Дундаж үнэ

Алт

1769

1742.3

1715

1707.45

Мөнгө

33.91

32.87

31.91

32.13

Зэс

8166.2

8143

7864.3

7775

Цайр

1960.7

1876.2

1813.5

1827.6

Хар тугалга

2217.2

2136.1

2033.7

2088.2

Цагаан тугалга

21945

21502

20457

20162

Молибдени

23600

24500

24900

24600

 

 

 

X.15-X.19/ X.08-X.12

X.22-X.26 /X.15-X.19

X.29-XI.02/ X.22-X.26

Алт

-1.51%

-1.57%

-0.44%

Мөнгө

-0.28%

-2.92%

0.69%

Зэс

-0.28%

-3.42%

-1.14%

Цайр

-4.31%

-3.34%

0.78%

Хар тугалга

-3.66%

-4.79%

2.68%

Цагаан тугалга

-2.02%

-4.86%

-1.44%

Молибдени

3.81%

1.63%

-1.20%

Алт

9 сарын эхнээс эхлэн алтны үнэ тогтмол нэмэгдэж байсан ба  энэ үнийн  өсөлтөнд АНУ-н Холбооны Нөөцийн газраас ажлын байрны зах зээл сайжиртал сар бүр 40 тэрбум доллар зарцуулж бонд худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зарласан болон  Холбооны нөөцийн газар, Европын төв банк, Японы төв банк мөнгөний бодлогоо хөнгөрүүлэх арга хэмжээ авахаа зарласан нь нөлөөлж байсан. Гэвч 10-р сарын 2-р долоо хоногоос эхлэн алтны үнэ буурч эхэлсэн ба үүнд дэлхийн эдийн засгийн  тодорхойгүй байдал, хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, европын эдийн засгийн хямрал, энэтхэг улсын алт худалдан авалт буурсан зэрэг шалтгаанууд нөлөөлж байна.

Мөнгө

Энэ 7 хоногийн мөнгөний дундаж үнийг өнгөрсөн 7 хоногийн үнэтэй харьцуулахад 1,13 %-р буурсан. 9 сарын 24-нд АНУ-д газрын тосны үнэ буурахад ЛМБ дээр мөнгөний үнэ буурсан байна. Үүний үр дүнд Хятадын зах зээл дээр 1кг нь 7170 юань байсан мөнгөний үнэ буурч 6980 юань болсон. Түүнээс хойш 5 дахь өдөр хүртэл Хятадын зах зээл дээр 1 кг мөнгөний үнэ 7000 юань/кг байсан ба 5 дахь өдрөөс эхлэн Испани улсын эдийн засгийн байдлаа сэргээх арга хэмжээний тухай мэдээлэл гарснаар  алт болон мөнгөний үнэ дахин нэмэгдэж 7100 юань/кг болсон.

Эдийн засгаа сэргээхийн тулд нилээд хэдэн улс орнууд мөнгөний бодлогоо хөнгөрүүлэх арга хэмжээ авснаар цаасан мөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэж байна. Хятадын үндэсний баярын амралтын дараа мөнгөний үнэ нэмэгдэнэ. Гэвч Хятадын зах зээл дээр мөнгөний арилжаа их хэмжээгээр нэмэгдэхгүй гэж үзэж байна.

Зэс

9 сарын сүүлчээр АНУ, Хятад, Япон зэрэг улсууд эдийн засгаа сэргээхийн тулд авсан арга хэмжээний үр дүнд түүхий эдийн үнэ нэмэгдэнэ гэсэн найдвараар зэсийн үнэ нэмэгдэж байсан боловч 10 сарын эхнээс эхлэн зэсийн үнэ буурч эхлээд байна. 10 сарын 29-нд зэсийн үнэ 7720 ам.доллар/тн болсон нь 9 сарын 4-өөс хойшхи хамгийн бага үнэ болсон. ЛМБ болон Шанхайн металлын бирж дээр зэсийн үнэ хэлбэлзэлтэй байгаа бөгөөд нэг талаар зэсийн зах зээл нь  Хятад болон АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтээс шууд хамаарч байна. Нөгөө талаас Хятад улсын зэсийн бодит хэрэглээний сул байдал үнийн бууралтад нөлөөлсөөр байна. Хэдийгээр АНУ болон Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч бодит хэрэглээ нэмэгдээгүй байхад зэсийн үнэ нэмэгдэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлгүй байна. Ойрын хугацаанд зэсийн үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй байх бөгөөд зах зээл дэх зэсийн худалдан авалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байна.

-ЛМБ-ийн  3 сарын зэсийн гэрээний үнэ тогтмол хэлбэлзэж байгаа бөгөөд долларын ханш чангарахад зэсийн 3 сарын гэрээний үнэ 117 ам.доллар/тн-р буурч 7699 ам.доллар тн болсон. Долларын ханш сулрахад ЛМБиржийн 3 сарын зэсийн гэрээний үнэ 40 доллараар нэмэгдэж 7760 ам.доллар.тн болсон ба Хятад ба АНУ-н эдийн засгийн үзүүлэлт эерэг гарахад 66 доллараар нэмэгдэж 7826 ам.доллар/тн-р нэмэгдсэн байна. ЛМБиржийн нөөц долларын ханш чангарснаар нэмэгдэж 240450 тн болсон.

-Хятадын зах зээл дээр зэсийн нийлүүлэлт хангалттай байгаа ч хөрөнгө оруулагчид хүлээлт ба ажиглалтын байдалд байгаа тул худалдан авалт ихээр хийгдэхгүй байгаа бөгөөл Шанхайн бирж дээр үнийн хувьд хэлбэлзэлтэй байна.

Цайр

ЛМБирж дээр цайрын үнийн үргэлжилсэн бууралт зогсож нэмэгдэж эхэлсэн. АНУ болон Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сайжирч Еврогийн ханш чангарсан нь үний өсөлтөд нөлөөлсөн. Гэвч Хятадын зах зээл дээр цайрын худалдан авалт сул хэвээрээ байна. 11 сард цайрын аажмаар нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа ч үнэ нэмэгдэх бодит шалтгаан бага хэвээрээ  байна. Ерөнхийдөө Хятадын цайрын зах зээл дэх хандлага сул хэвээрээ байна.

-ЛМБирж дээр цайрын үнэ 40 ам.доллараар нэмэгдэж 1874 ам.доллар/тн болсон. Европын өрийн хямралын асуудал нааштай болсноор сүүлийн үед еврогийн ханш чангарсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. АНУ-д  10-р сард 158000 хүн ажлын байртай болж АНУ-н Хэрэглэгчийн Итгэлийн Үзүүлэлт  (Consumer Confidence Index) 4 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хэмжээнд хүрсэн нь металлын зах зээл дээр итгэл найдварыг бий болгож байна. 10 сард Хятадын Худалдан авалтын Менежерийн (Purchasing Managers Index ) үзүүлэлт 50,2%-д хүрч тооцож байснаас илүү үр дүнд хүрсэн ба эдгээр эдийн засгийн үзүүлэлтийн үр дүнд цайрын үнэ бага зэргээр нэмэгдсэн. Сүүлийн үед Хятад улс цайрын импортоо нэмэгдүүлж байгаа тул богино хугацаанд цайрын үнэ нэмэгдэх хандлагатай байна.

Хар тугалга

Тогтмол буурч байсан хар тугалганы үнэ долларын ханш сулрахад нэмэгдэж эхэлсэн. Хар тугалганы үнийн бууралт зогсож 2100 ам.доллар/тн хүртэл огцом нэмэгдсэн. Хар тугалга нь ЛМБирж дээр бусад металлтай харьцуулахад үнийн өсөлтийг үргэлж тэргүүлдэг бөгөөд 11 сарын 1-нд нийлүүлэлтийн асуудлаас хамааран 2127 ам.доллар/тн-д хүртэл өссөн. АНУ-ийн ажил олголтын үзүүлэлт сайжирч долларын ханшийг нэмэгдүүлснээр хар тугалганы үнэ бага зэрэг буурсан ч сүүлийн долоо хоногт хар тугалганы үнэ 80 ам.доллар/тн-р нэмэгдсэн байна.  10 сарын 19-өөс 11 сарын 2-ны хооронд ЛМБиржийн агуулах дахь нөөц 10375  тн-оор нэмэгдэж 320700 тн болсон. Хятадын Худалдан авалтын Менежерийн (Purchasing Managers Index ) үзүүлэлт сайжирсан нь хар тугалганы үнийг 60 ам.доллар/тн-р өсөхөд нөлөөлж 2123 ам.доллар/тн болсон.

Хятадын зах зээл дээр 99,99% агуулгатай хар тугалганы гулдмайн үнэ 10 сарын сүүлч хүртэл буурч байсан бөгөөд хар тугалга нийлүүлэгчид  сарын эцэст зарцуулсан хөрөнгөө буцааж олох  ба худалдан авагчдыг татахын тулд үнээ 15,9 ам.доллар/тн-р бууруулж 2381-2397/ам.доллар/тн болгосон. Гэвч үнэ нь удалгүй 2389-2405 ам.доллар/тн болж нэмэгдсэн байна. Хар тугалганы гулдмайн үнэ бага зэрэг нэмэгдэж байхад баяжмалын үнэ тогтвортой байсан байна. 60% агуулгатай хар тугалганы баяжмалын үнэ 2048-2095 ам.доллар/тн-н хооронд хэлбэлзэж байна. Ихэнх хар тугалганы баяжмал олборлогчид борлуулах өндөр сонирхолтой байхад хар тугалганы хайлуулах үйлдвэрүүдэд баяжмалын нөөц харьцангуй их байгаа тул материал худалдан авах идэвхгүй байгаа нь зах зээл дээрх худалдааг удаашруулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас хар тугалганы эрэлт нэмэгдэнэ гэж зарим эх сурвалж үзэж байна. Учир нь сонгуулийн дараа 2013 оны дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн байдлын тухай хөрөнгө оруулагчдийн санал, таамаглал тодорхой болж түүхий эдийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна.
Цагаан тугалга

2012 оны 10 сард ЛМБиржийн цагаан тугалганы үнэ болон Хятадын дотоодын зах зээл дэх цагаан тугалганы гулдмайн үнэ бууралттай байсан бөгөөд сүүлийн долоо хоногт нэмэгдэж эхэлсэн байна. 10 сарын 26-нд Хятадын зах зээл дээр цагаан тугалганы үнэ 1500 юань/тн-р нэмэгдэж 148500-150500 юань/тн болсон. Ерөнхийдөө зах зээл дээрх цагаан тугалганы  борлуулалт удаашралтай байгаа ба үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчдийн худалдан авах сонирхол бага хэмжээнд байсаар байна.

10 сарын хамгийн сүүлийн долоо хоногийн хувьд авч үзэхэд 10 сарын 30-нд долларын ханш чангарснаар ЛМБирж дэх цагаан тугалганы үнэ 245 ам.доллараар буурч 19555 ам.доллар/тн болсон. Дараа нь долларын ханш еврогийн эсрэг сулрахад үнэ нь 19925  ам.доллар/тн хүртэл нэмэгдсэн. 11 сарын 1-нд Хятадын Худалдан авалтын Менежерийн Индекс (Purchasing Manager Index)-ийн үзүүлэлт болон АНУ-н ажил олголтын үзүүлэлт хүлээж байснаас сайн гарсан нь цагаан тугалганы үнийг 20375 ам.доллар/тн хүртэл нэмэгдэхэд нөлөөлсөн.

Одоогийн байдлаар Хятад болон олон улсын түүхий эдийн зах зээл дээр цагаан тугалганы хэрэглээ ихээр нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа ба 4-р улирлаас Хятадын зах зээл тогтворжиж эхэлбэл үнэ бага нэмэгдэх магадлалтай байна. Ойрын хугацаанд ЛМБирж дээр цагаан тугалганы үнэ 20000-22000 ам.доллар/тн, Хятадын зах зээл дээр 148000-152000юань/тн-ын хооронд хэлбэлзэх хандлагатай байна.

Молибден

Молибдений хэрэглээ сул байгаагаас шалтгаалан 10-р сард Хятадын болон олон улсын зах зээл дээр молибдений үнэ доогуур үзүүлэлттэй байна. Хятад улсад молибдений баяжмалын үнэ 1400 юань/тн,  ferromolybdenum-н үнэ ойролцоогоор 100000юань/тн, molyoxide- үнэ 11 ам.доллар/фунт, ferromolybdenum-н үнэ 27 ам.доллар/кг байна.

Судалгаанаас харахад зарим нийлүүлэгчид 1420юань/тн гэсэн үнийг хүлээн зөвшөөрч байгаа ч ихэнх молибдений баяжмал нийлүүлэгчид дундаж агуулгатай хүдрийг 1430-1460 юань/тн, өндөр агуулгатай хүдрийг 1460-1480 юань/тн гэсэн үнээ тогтвортой барьж байна. Хэдийгээр зах зээл дээр борлуулалт борлуулалт бага хэмжээгээр хийгдэж байгаа ч молибдений баяжмалын хэрэглээ сул хэвээрээ байгаа тул ойрын хугацаанд үнийн огцом өөрчлөлт гарах хандлага ажиглагдахгүй байна.

Гянт болд

10 сард гянтболдын хэрэглээ нэмэгдээгүй тул бэлэн борлуулах зах зээл дээр маш бага худалдан авалт хийгдэж зах зээлийн үйл ажиллагаа сул хэвээрээ байлаа. Захиалга бага байгаагаас ихэнх APT (ammonium paratungstate) үйлдвэрлэгчид нийт үйлдвэрийн хүчин чадлынхаа зөвхөн 50%-д үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гянтболдын баяжмалын хэрэглээ маш бага байна. Гянтболдын зах зээлийн хэрэглээ бага байгаа тул үнийн өөрчлөлт нэг их гарахгүй байна. Ихэнх зах зээлд оролцогчид гянтболдын зах зээл болон үнийн одоогийн байдал оны эцэс хүртэл үргэлжлэнэ гэж үзэж байна.

Төмрийн хүдэр

Хятадын Худалдан авалтын менежерийн индексийн (PMI) үзүүлэлтээс харахад 10 сард эдийн засаг сайжирсан байна. Шанхайн зах зээл дээр ган арматур төмрийн үнэ 1,2%-р нэмэгдэж 62%-н агуулгатай төмрийн хүдрийн үнэ 120 ам.доллар болсон. 10 сард гангийн үйлдвэрлэлийн өдөр тутмын бүтээгдэхүүний дундаж хэмжээ 2 сая.тн-д хүрч байсан.  10 сард төмрийн хүдрийн үнэ бараг 15%-р нэмэгдсэн. Энэ үнийн өсөлтөнд гангийн үнэ болон хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна. 62% агуулгатай төмрийн хүдрийн жишиг үнэ 119,80 ам.доллар/тн-р зарагдаж байна. Цаашид гангийн үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд төмрийн хүдэр худалдан авалт нэмэгдэх хандлагатай байна.


АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР 

УУЛ УУРХАЙ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС