Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолд хамрагдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ гаргахдаа журмын 4.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг эх хувиар ирүүлэх шаардлагатай.

Иймд хүсэлт тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүхий хавсралтыг эх хувиар нь ирүүлээгүй тохиолдолд нөхөх олговор олгохгүй байх нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.

Хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа Иргэний хуулийн 72.2-т заасны дагуу 2012 оны 1 дүгээр сарын 9-ний Даваа гаригийн 18 цагт дуусгавар болно.