Зарлал
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН УДИРДЛАГА, ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТСЭЭС ХАМТРАН АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 48 ДУГААР ЗҮЙЛИЙН 48.1, 11.1.6, 33.1, 33.2 ДАХЬ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫГ 2011 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ 1030 ЦАГААС “ОКТА” ТӨВИЙН ХУРЛЫН ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ТУЛ ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, ГЕОЛОГИЧ, САНХҮҮГИЙН АЖИЛТАН НАРЫГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
УУЛЗАЛТ СЕМИНАРААР АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭЭС АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ИРҮҮЛЭХ ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЖИЛИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЖ БАЙГАА БАЙДАЛ, ХАЙГУУЛЫН АЖЛЫН ЗАРДЛЫН ДООД ХЭМЖЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙДЛЫН ТАЛААР ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА ХИЙЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛНО.
Жич: “Окта” Төвийн баруун талын хаалгаар орно.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР
ГЕОЛОГИ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС
Лавлах утас: 318353, 263953, 263926, 263752