Уул уурхайн салбарын 90 жилийн ойн тэмцээн боллоо
Энэ онд тохиож байгаа Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан спортын олон арга хэмжээний нэг болох Уул уурхайн яамны харьяа байгууллагуудын спортын олон төрөлтийн “Шилжин явах цомын төлөө” уламжлалт тэмцээн гурав дахь удаагаа “Аврагч” спорт хорооны спортын танхимд амжилттай болж дууслаа.
“Шилжин явах цомын төлөө” тэмцээн одон бөмбөг, шатар, гар болон сагсан бөмбөг гэсэн 4 төрлөөр явагдаж Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Геологийн судалгааны төв, Геологийн төв лаборатори, БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Мерико” төсөл, “Эрдэнэс МГЛ” компанийн 250 гаруй ажилтан өрсөлдлөө.
Ширээний одон бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Газрын тосны газрын мэргэжилтэн Г.Оюунбаяр нэгдүгээр байр, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн А.Жаргалсайхан хоёрдугаар байр, “Мерико” төслийн мэргэжилтэн Т.Жаргал гуравдугаар байр, эмэгтэй төрөлд Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Д.Маасүрэн нэгдүгээр байр, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн хоёрдугаар байр, “Мерико” төслийн мэргэжилтэн Б.Сугарзаяа гуравдугаар байр эзэлж багийн дүнгээр Геологийн төв лабораторийн баг нэгдүгээр байранд, Газрын тосны газрын баг хоёрдугаар байранд, Ашигт малтмалын газрын баг гуравдугаар байранд шалгарлаа.
Шатрын тэмцээнд Ашигт малтмалын газрын баг нэгдүгээр байранд, Уул уурхайн яамны баг хоёрдугаар байранд, Геологийн төв лабораторийн баг гуравдугаар байранд шалгарлаа.
Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Ашигт малтмалын газрын баг нэгдүгээр байр, Уул уурхайн яамны баг хоёрдугаар байр, Геологийн төв лабораторийн баг гуравдугаар байр, эмэгтэй төрөлд “Мерико” төслийн баг нэгдүгээр байр, Геологийн төв лабораторийн баг хоёрдугаар байр, Ашигт малтмалын газрын баг гуравдугаар байрт оржээ
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Газрын тосны газрын баг нэгдүгээр байр, “Мерико” төслийн баг хоёрдугаар байр, Уул уурхайн яамны баг гуравдугаар байр, эмэгтэй төрөлд Геологийн төв лабораторийн баг нэгдүгээр байр, Ашигт малтмалын газрын баг хоёрдугаар байр, “Мерико” төслийн баг гуравдугаар байр эзлэжээ.
Багийн дүнгээр Ашигт малтмалын газрын баг 14 оноогоор нэгдүгээр байр эзэлж “Шилжин явах цом”-ыг гурав дахь удаагаа хүртэж үүрд хадгалах болж Геологийн төв лабораторийн баг 17 оноогоор хоёрдугаар байранд, Газрын тосны газрын баг 18 оноогоор гуравдугаар байранд шалгарчээ.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяа, Геологийн хэлтсийн дарга Д.Болд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог нар оролцож шагнал гардуулав.
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монголын уурхайчдын өдөрт зориулсан “Эрдэнэс МГЛ” компанийн нэрэмжит уул уурхайн салбарын шилжин явах цомын төлөө уламжлалт спортын тэмцээн энэ оны арван нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолборт болно.
“Шилжин явах цом” хүртсэн Ашигт малтмалын газрын
багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй баг
- Ц.Амарсайхан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
- А.Баясгалан, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- Ж.Батбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
- Т.Бат-Эрдэнэ, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- Д.Билэгбаяр, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- Д.Болдбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
- Б.Галтзаяа, Геологи мэдээллийн төслийн мэргэжилтэн
- И.Гүррагчаа, Геологи мэдээллийн төслийн мэргэжилтэн
- Ш.Мандахжаргал, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн
10. Д.Отгон-Эрдэнэ, Геологийн албаны мэргэжилтэн
11. У.Сүхбаатар, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн
Эмэгтэй баг
- Н.Амартуул, Нүүрсний хэлтсийн мэргэжилтэн
- Д.Баасанжав, Геологийн мэдээллийн төв архив
- С.Бүдбал, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- Л.Гүнжидмаа, Геологийн мэдээллийн төв архивын мэргэжилтэн
- М.Должинсүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн
- Д.Маасүрэн, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- П.Мөнхтуул, Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн
- Н.Отгонсүрэн, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн
- Б.Сүнжидмаа, Нүүрсний хэлтсийн мэргэжилтэн
10. Ч.Түшигмаа, Геологийн мэдээллийн төв архивын мэргэжилтэн