Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан бүх салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уламжлалт уралдааныг зарлаж байна.

       Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:

Уралдаанд оролцоход мэргэжлийн чиглэл хамаарахгүй, эрдэм шинжилгээний бүтээл нь гагцхүү уул уурхайн салбарын хөгжилд нэмэр болохуйц байвал зохино.

Бүтээлийг arial фондоор бичсэн А-4 цаасан болон электрон хэлбэрээр 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хүлээн авна. Лавлах утас: 263934

       Шилдэг бүтээлийн шалгаруулалт:

Шилдэг бүтээлийг шалгаруулах ажлын хэсэг ирүүлсэн бүтээлүүдээс 10 бүтээлийг шалгаруулж 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулах “Уул уурхайн салбар-Хөгжлийн тулгуур-II” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлаар хэлэлцүүлж бага хурлын төлөөлөгчдийн саналаар байр эзлүүлж дараах урамшууллыг олгоно:

Шилдэг бүтээлийн шагнал:

Нэгдүгээр байр    1               5 000 000₮, өргөмжлөл

Хоёрдугаар байр  1               3 000 000₮, өргөмжлөл

Гуравдугаар байр 1               1 000 000₮, өргөмжлөл

Тусгай шагнал      7               тус бүр 200 000₮, өргөмжлөл

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг эргүүлэн олгоно.

Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс

“Алтайн хүдэр” ХХК