АМГ-ын нүүрсний хэлтсийн дарга,  техникийн ухааны магистр, уул уурхайн зөвлөх инженер Б.Алтсүхтэй ярилцлаа

Дэлхийд нүүрснийхээ нөөцөөр дээгүүрдавхидаг Монгол орны нүүрс хааяагүй лбайгаа юу. Аймаг бүр өөр нутаг дамжихгүйгээр түлшээ ойроос аваад байх боломж бий юу?

Монгол Улс нуүрсний нөөц баялгийн хувьддэлхийд эхний аравт ордог. Тоогоор илэрхийлж хэлбэл геологийн нөөц нь 173.3 тэрбум тонн гэж тогтоосон. Үүнээс баталгаажсан нөөц нь 21.5 тэрбум тонн. Энэ нь нийт 370 орчим нүүрсний орд илэрц байгаа гэсэн үг. Эдгээр нь 15 сав газар, гурван үндсэн талбайд оршдог. Онцолж хэлэхэд Монгол орны нүүрсний нөөц баялаг нийт газар нутгаараа жигд тархаж байрласан. Томхон ордууд нь Дорнод, Сүхбаатарын чиглэлд бий.

Талбулаг, Адуунчулуун, Хэнтийн Чандгана гэсэн томоохон нүүрсний орд ажиллаж байна. Говийн бүсэд ихэнх нүүрсний орд байгааг та бухэн мэдэж байгаа байх. Тухайлбал, Тавантолгой, Нарийнсухайт, Цагаантолгой, Баянжаргалангийн нүүрсний орд байна. Төвийн бүсэд гэвэл Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Улаан-Овоо. Баруун бүсэд Хархираагийн сав газарт Хартарвагатай, Нүүрстхотгор, Хөшөөт гэх мэт. Говь-Алтайн чиглэлд Майнт, Зээгтийн орд, Баянхонгор аймгийн урд хэсэгт Шинэ-Жинст гэсэн орд газар үйл ажиллагаа явуулж байна.

 

Нүүрс ч их үнэтэй түүхий эд. Нүүрснээс бараг л мах гаргаж аваад идчих маягийн юм ярьдаг. Нээрээ ч нүүрснээс их олон бүтээгдэхүүн боловсруулж авдаг бололтой юм.

Монгол Улс 2005 оноос нүүрсээ экспортлож эхэлсэн. Тэр хүртэл нүүрсийг зөвхөн эрчим хүчний хэрэглээнд тулж ашиглаж байлаа. Улаанбаатар хотод нүүрсний гурван цахилгаан станцаас гадна Дархан, Эрдэнэт, Дорнодын станцад эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нүүрсээ нийлүүлж түлж байна. Бидний тооцоолсоноор улсын хэмжээнд нүүрсний нийт хэрэгцээ 1990-ээд оны үед зургаан сая тонн орчим байсан.Тэр үед нүүрсийг зөвхөн түлшинд зориулж үйлдвэрлэж байсан. Нүүрс бол химийн шинжлэх ухааны хамгийн анхан шатны түүхий эд. Таны хэлсэнчлэн нүүрснээс бүхий л материалуудыг гарган авч байгаа. Монгол Улс ч гэсэн мөн адил нүүрсний боловсруулалтын чиглэлээр сүүлийн хэдэн жил нэлээд идэвхитэй ажиллаж байгаа. 2011 оны гүйцэтгэлээр Монгол Улс 32.9 сая тонн нүүрс олборлосон. Үүнийхээ 22.5 сая тонныг нь экспортод гаргаж, 3.7саяыг нь дотоодын хэрэгцээнд буюу түлш болгон хэрэглэсэн. Энэ оны арваннэгдүгээр сарын нэгний байдлаар нийт 23.5 сая тонн нүүрс олборлоод байна. Үүний 14 сая тонныг нь экспортод гаргасан. Нүүрс гэдэг дэлхийн эрчим хүчнийүндсэн түүхий эд байх хандлага ажиглагдаж байна. Газрын тос, байгалийн хий зэрэг нь дэлхийн хэмжээнд 40 гаруй жилийн нөөцтэй гэж үзэж байгаа. Гэтэл нүүрс 200 жилийн нөөцтэй гэдэг. Тэгэхээр дэлхийн бусад улс орон нүүрсийг маш их анхаарч байна. Тэр дундаа нүүрснээс илүүтэй занар луу их анхаарч, занарын талаар маш их судалгаа явуулдаг боллоо. Занар гэдэг нь үндсэндээ нүүрсний л нэг хэлбэр шүү дээ. Занарыг шингэрүүлж шингэн түлш гаргаж авах, нефтийн бүтээгдэхүүнийг орлуулах хөгжлийн шинэ алхам эхэлчихлээ. Ер нь хүмүүс их том том зуйл ярьдаг. Нүүрснээс химийнбүтээгдэхүүн, мах гаргана, шингэрүүлнэ гээд л. Гэхдээ манай орон өнөөдрийн байдлаар техник технологи, эдийн засгийн хувьд ч тэр, энэ олон эцсийн бутээгдэхүүнийг гаргах хүртэл нэлээд хэдэн жилийн зай байна. Тэртэй тэргүй биднээс урьтаад Америк, Япон, Орос, Хятад гэсэн том улс орон энэ ажлыг санаачлаад хийж байгаа. Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцорсон хэвээр байна гэсэн үг биш л дээ. Тэдний хэмжээнд л явах ёстой. Тэгэхээр энэ ажлыг хойш тавьж болохгүй. Ер нь эсцийн бүтээгдэхүүн гаргана гэдэг нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил. Тиймээс үүнд сэтгэлийн хөөрлөөр хандаж хэт яарч болохгүй. Манайд нүүрс боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд эхнээсээ сууриа тавиад ажиллаж эхэлсэн. Тухайлбал, "Энержи Ресурс" компани Ухаа Худгийн ордыг түшиглэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барисан. Мөн кокс гаргадаг бага хүчин чадлын нэлээд хэдэн үйлдвэр байна. Тавантолгой транс компаний "Энк" гэж жилд нэг сая тонн орчим кокс гаргах хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байна. Мөн говийн бүсээр хэд хэдэн жижиг үйлдвэр бий. Нүүрсний утааг багасгаж, өөрөөр хэлбэл хорт бодисыг нь ялгаад хагас коксжсон түлш гаргадаг хэд хэдэн үйлдвэр ажиллаж байна. Дархан, Шарын голд "Энерго" гэдэг компани Нако түлш, МАК компаний Элдэвийн уурхайг түшиглэсэн утаагүй түлшний үйлдвэр ажиллаад эхэлчихсэн. Хоёрдугаар цахилгаан станцыг түшиглээд жилд 200 мянган тонн орчим нүүрс гаргах хүчин чадалтай утаагүй түлшний үйлдвэр барих төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ үйлдвэр ашиглалтад орвол Улаанбаатар хотын утааг багасгахад зохих нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн боловсруулах үйлдвэрүүд  ажиллаж  эхэллээ.

Өнгөрсөн онд улсын төсөвт экспортоос орсон орлогын ихэнхийг нүүрс эзэлж байсан. Харин энэ жил Хятадын эдийн засгаас улбаалаад нүүрсний экспорт багасаад байна. Тэгэхээр гуравдагч зах зээл олох, экспортолж буй нүүрснийхээ   үнийг нэмэгдүүлэх талаар ямар аргахэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

Дээр хэпсэнчлэн өнгөрсөн онд 22.5 сая тонн нүүрс экспортлосон. Харин энэ жилийн хувьд нүүрснийэкслортын хэмжээ эхний арван сарын байдлаар 14 сая орчим тонн байна. Одоо он дуустал хоёр cap л үлдлээ. Тэгэхээр экспорт өнгөрсөн оны хэмжээнд хүрч чадахгүй нь ойлгомжтой боллоо. Нүүрсний экспорт багассан шалтгаан нь нэгдүгээрт: дэлхийн ялангуяа хөрш Хятадын эдийн засгийн бууралттай холбоотой гэж тайлбарлаж байна. Манай улсаас нийлүүлж буй 20 орчим сая тонн нүүрс бол Хятадын эдийн засагт тэгтлээ онцгой нөлөө үзүүлж чадахгүй. Гэхдээ том эдийн засагтай гүрний их бодлогын зах зух байхыг үгүйсгэхгүй. Нүүрсээ гуравдагч зах зээлд цухалзаж гаргахын тулд хоёр хөрш орны нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэсний хөлс төлж таарна. Тийм учраас, юуны өмнө энэ хоёртойгоо хэл амаа ололцоно гэсэн үг. Гуравдагч оронд нүүрсээ гаргаадахсан чинь одоогийнхоосоо бага үнэ авахаар болчихвол яахав гэх мэт асуудал байна. Хоёрдугаарт ер нь манай улс Япон, Солонгос, мөн цаашлаад Энэтхэг рүү ч нүүрсээ гаргах яриа хэлэлцээр хийж байна. Гэхдээ энэ гурван орны аль нь руу нь ч нүүрсээ гаргалаа гэхэд, Хятадын нутгаар дайрч өнгөрүүлнэ шүү дээ. Ер нь Төрийн бодлого бол зах зээлээ тэлэх, үүний тулд шинээр төмөр зам тавих зэрэгт анхаарлаа төвлөрүүлж, нүүрсээ боловсруульяа, нэмүү өртөг шингээе л гэж байгаа. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах асуудлуудыг шийдээд явж байна. Гэхдээ тээврийн зардлаа нэмэхээр нүүрсний үнэ бас л сайн өсөхгүйбайх зэрэг хүндрэлтэй асуудал үүсээд байгаа юм.

Дотооддоо Багануурын нүүрсийг хямд үнээр борлуулж байна. Энэ нь нэг талаас сайн боловч нөгөө талаас хотын утааг ихэсгэж байна гэх мэт янз бүрийн яриа гарах боллоо. Та энэ салбарын мэргэшсэн хүн  шүү дээ.Таны  бодлыг  сонсмоор  байна.

Ер нь бид Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах боломж өнөөдөртөө бүрдээгуй байна. Хэрвээ дээр дурдсанчлан хэд хэдэн утаагүй түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлээд, Улаанбаатар хотыг үнэхээр утаа багатай түлшээр хангачихвал түүхий нүүрс худалдаалахыг шууд хаачих хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөртөө дээрх асуудыг шийдэж чадаагүй учраас түүхий нүүрсээ хэрэглэхээс л өөр аргагүй. Тэгэхээр шинэ Засгийн газрын авч хэрэгжүүлж буй энэ арга хэмжээг буруу гэж бодохгүй байна. Утаатай ч гэсэн түүхий нүүрс хэрэглэгчдэд ирж буй өндөр үнийн дарамтыг багасгаж байна. Ард иргэдийнхээ амьдралыг бодоод ийм арга хэмжээ авч байгаа нь зөв шүү дээ. Харин утаагүй түлш хангалттай байхад түүхий нүүрс оруулж ирж байвал энэ буруу. Түүхий нүүрсийг хямд үнээрнийлүүлэхгүй болохоор элдэв хог, дугуйны хаймар түлж, нөгөө утааны гамшиг улам л нэмэгдэнэ гэсэн үг.

Ирэх сард уул уурхайн салбарын 90 жилийн ой болно. Ой угтсан ажлын явц хэр байгаа вэ?

Анх 1922 оны арван хоёрдугаар сарын 25-нд Ардын Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайг улсын үйлдвэр болгох шийдвэр гаргасан. Үүнээс монголын уул уурхай, нүүрсний салбарын түүх эхэлсэн гэж хэлж болно. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд уул уурхайн салбар 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ ойн хүрээний арга хэмжээг бид бүтэн жилийн өмнөөс эхлэн зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд бүх үйлдвэр компаниа сурталчилж, спорт, урлагийн олон төрлийн арга хэмжээ зохиож байна. Ирэх арванхоёрдугаар сард эрдэм шинжилгээний хурал, олон улсын чуулга уулзалт болно. Одоо баярын арга хэмжээ л үлдээд байна.

Ойн баярын хурал, шагнал урамшил зэрэг нэгэнт тогтсон уламжлалыг орхиж, салбарын өмнө тулгамдаж байгаа нэг ч гэсэн ажлыг бүрэн цэгцлэх юм уу, эс бөгөөс шинэ шинэлэг зүйл санаачилдаг болчихож.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт сүүлийн хэдэн жилд олсон хурдтай хөгжлөө нэмж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулсныг онцлох ёстой.Үнэндээ өдөрт л нэг уурхай ашиглалтад орж байна. Энэ жилийн хувьд сонгуулийн жил байлаа. Шинэ Засгийн газраа бүрдүүллээ. Шинэ Засгийн газар уул уурхайн салбарыг онцгойлон анхаарч шинэ яам байгууллаа. Энэ нь уул уурхайн салбар түүний дотор уурхайчдын хариуцлагыг өндөржүүлж, үүрэг нэмэгдүүлсэн үйл явдал хэмээн ойлгож байна. Уул уурхайн салбарынхан Төр, түмний итгэл найдварыг биелүүлэхийн төлөө эрч хүч, урам зоригтой ажиллаж байгаа.

Ажиглаад байхнээ Монголчууд их туйлшрамтгай улс юм аа даа. Газар сайгүй ухаж төнхөөд, жаахан даваадуулж хэлбэл мал билчих газаргүй, хүн мал нь уух цэвэр усгүй болчихвий гэсэн болгоомжлол төрүүлээд байх юм.Та энэ талаар юу бодож явдаг хүн бэ?

Монгол Улс ерөнхийдөө эдийн засгийн хувьд дорой буурай байлаа шүү дээ. Зах зээлд шилжээд, өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засгийн чөлөөт зах зээл рүү ойртоод ирэхээр төр юуны өмнө уул уурхайн салбараа хөгжүүлье, ашигт малтмал дээрээ тулгуурлаж босч ирье гэсэн зорилт тавьсан. Энэ байдлаараа дэлхий дахинд ч нээлттэй хандаж уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчноо шинэчилсэн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад бид уул уурхай хөгжсөн Австрали, Канадын хэмжээнд хүрч чадаагүй ч шинэ зорилтынхоо эхний шатыг тавьж байна. Гэхдээ ард түмний дунд нэг тийм ойлголт бий. Ер нь уул уурхай гэхээр ухаж төнхдөг сүйтгэж алга хийдэг гамшиг юм шиг яриад байна. Арга ч үгүй байх. Урьд нь ямар ийм дорвитой хөдөлж байсан биш. Гэхдээ өнөөгийн байдлаар ашигт малтмал олборлож буй газруудыг нийт нутгийн хэмжээтэй харьцуулахад тийм ч их биш. Нэг их замбараагүй болоод хөл толгой нь мэдэгдэхгүй болсон зүйл алга. Гэхдээ төр, засгийн зүгээс үүн дээр тодорхой бодлого баримтлаад лиценз олгох асуудлыг зогсоогоод хоёр жил болсон. Мөн урт нэртэй хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийдөө энэ асуудлыг хумих бодлого барьж байна. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа зүйлээ зогсоож бас болохгүй. Ер нь уул уурхайн бизнес гэдэг их эрсдэлтэй зүйл. Тиймээс энэ тал дээр уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Алтан дээр суусан гуйлгачид гэж хэлүүлэх сонирхол алга. Тиймээс хамгийн гол нь үр ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ одоо явуулж буй уул уурхайн үйлдвэрлэлд хяналтын системтэй, байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллах ёстой. Ашигт малтмалын тухай шинэ хууль удахгүй батлагдана. Энэ дээр нэлээд цэгцтэй сайн зүйл заалтууд гарч ирэх байх гэж найдаж байна, тэгэх ч ёстой. Үнэндээ Монгол Улс эрчтэй хөгжлийнхөө суурь буюу фундаментыг л тавьж байна шүү дээ.