Ашигт малтмалын тухай хуулийн 48.10-т заасны дагуу 2010 оны ОҮИТБС-ын тайлангаа батлагдсан маягтын дагуу 2011 оны 3 дугаар сарын 31-ны дотор гарган нийтэд мэдээлж, тус тусын эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу Ашигт малтмалын газар, эсхүл Цөмийн энергийн газар, Газрын тосны газар, болон ОҮИТБС-ын ажлын албаны аль нэгэнд ирүүлнэ үү. Тайлангаа хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохыг мэдэгдэе. Тайлангийн маягт болон бөглөх зааварчилгааг доорхи хаягаар холбогдон авна уу.

ОҮИТБС ажлын алба, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар

Утас: 70110525, 88007870, 88850858
Факс: 70110155

Цахим хаяг: www.eitimongolia.mn
Цахим шуудан: eiti.finance@gmail.com

Мэдээг бэлтгэсэн: Уул уурхайн судалгааны хэлтэс