Хятад улс удахгүй хөнгөн цагааны экспортын хөнгөлөлтөө бууруулснаар Лондонгийн металлын биржийн үнийг нэмэгдүүлэх магадлалтай байна
Хятадын засгийн газар экспортыг хязгаарлах бодлого барьж байгаа ба эрчим хүчийг-идэвхжүүлэх хөнгөн цагаан салбарыг дэмжихийн тулд хагас боловсруулсан хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хөнгөлөлтийг одооны 13%-иас 9% хүртэл бууруулахаар төлөвлөж байна.
Хятад улс олон улсын зах зээл дээр металл нийлүүлэлтээ бууруулж, Европ болон АНУ-д хөнгөн металлын эрэлт хэрэглээ эсрэгээр нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанууд Лондонгийн Металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ энэ 2-р хагаст өсөх Үндсэн нөхцөл болж байна.
Хятад улсад 2011 оны эхний 5 сарын байдлаар хөрөнгийн болон автомашины салбарын өндөр хэрэглээнээс шалтгаалан хагас боловсруулсан хөнгөн цагааны үйлдвэрлэл 10,37 сая тонд хүрч сар бүр дунджаар 30%-иар нэмэгдсэн гэж шинжээчид дурдсан байна. Хэдийгээр экспортонд гаргаж буй хэмжээ их байсан байсан боловч экспортод үзүүлж байсан хөнгөлөлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болсон байна.
Энэ жилийн эхний 4 сард хагас боловсруулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүний экспорт 880000 тонд хүрч 38%-р нэмэгдсэн. Гэвч удахгүй хөнгөлөлтийн хэмжээг бууруулахад экспортын хэмжээ буурна гэж үйлдвэрлэгчийн талаас мэдээлж байна.
United Co Rusal компаний Азийн худалдааны асуудал хариуцсан захирал Geoff Watson: Дотоодын хэрэглээнд зориулах үйлвэрлэлд их хэмжээний бууралт ажиглагдахгүй, харин экспортод гаргах үйлдвэрлэл буурна гэж дурдсан байна. Зарим хагас боловсруулсан бүтээгдэхүүний Нэмүү Өртгийн Татварын хөнгөлөлт буурахад экспортын хэмжээ багасах нь тодорхой юм.
Хятадын хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хэмжээ Шанхайн Хөрөнгийн Биржийн үнийг барих хангалттай хэмжээнд байхгүй бол АНУ, Зүүн өмнөд Ази ба Европт хэрэглээ ихээр нэмэгдэж нийлүүлэлт хомсдох үед Хятадаас нийлүүлэх металл байхгүй байх нь Лондонгийн Металлын Биржийн үнэ нэмэгдэхэд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: (Metalprices.com. Analyst Dow Jones)