Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан.
Уг тогтоолд орхигдуулсан алтны шороон ордын ашиглалтын 9 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулсан тул хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдье.
Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана уу.
Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолд
нэмж оруулсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалт
д.д |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Аймаг |
Сум |
Эзэмшигчийн нэр |
1 |
181 |
Булган |
Бүрэгхангай |
Алтандорнод монгол |
2 |
281 |
Дархан |
Шарын гол |
Их-Өвөлжөө |
3 |
1990 |
Төв |
Сэргэлэн |
Үүртгоулд |
4 |
3238 |
Увс |
Өмнөговь, Тариалан |
Дацантрейд |
5 |
10882 |
Увс |
Хяргас |
Хорикаваметалл |
6 |
11860 |
Увс |
Тариалан |
Дацантрейд |
7 |
13421 |
Увс |
Тариалан |
Дацантрейд |
8 |
15506 |
Увс |
Хяргас |
Бартоль |
9 |
15632 |
Увс |
Сагил |
Геопро Монгол |