“Mining awards 2011” Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах номинацид нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой, Уурхайчдын баярын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд “Mining awards 2011”Уул уурхайн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ажлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, компаниуд доорх номинациудын дагуу өргөнөөр оролцоно уу.

 

Mining awards 2011” номинаци

“Уул уурхайн салбарын оны шилдэг” –т дараах номинаци тус бүрт шалгаруулна. Үүнд:

Байгууллага:

1.      Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага

2.      Шилдэг технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага

3.      Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага

4.      Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага

5.      Шилдэг төсөл боловсруулагч аж ахуйн нэгж

Хувь хүн:

1.      Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан тэргүүний ажилтан

2.      Байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх ажлыг сайн зохион байгуулагч шилдэг ажилтан

Шалгуур үзүүлэлт

        Шилдэг байгууллага, хувь  хүнийг шалгаруулах шалгаруулалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 12-р дугаар сарын 10-ны өдрийн 266 тоот “Геологи, уул уурхайн салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулах бөгөөд холбогдох асуудал хариуцсан олон нийтийн болон төрийн байгууллагуудаас авсан саналыг харгалзан үзэж комисс шалгаруулна.

Бүрдүүлэх бичиг баримт

        Уул уурхайн салбарын оны шилдэгт дараах бичиг баримтын хамт 2011 оны 12-р сарын 10-ны өдрийн 17:00 цагийн өмнө “Уул уурхайн салбарын оны шилдэг”-ийг шалгаруулах комисст ирүүлнэ. Үүнд:

Байгууллага:

1.      Албан бичиг

2.      Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар

3.      Байгууллагын танилцуулга

4.      Тухайн онд гүйцэтгэсэн ажлуудын жагсаалт /Фото зураг хавсаргаж болно./

Хувь хүн:

1.      Албан бичиг

2.      Байгууллагын тодорхойлолт

3.      Анкет /зурагтай/

Жич: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Татварын байгууллагын тодорхойлолтыг тус тус хавсаргана.

Шалгаруулалтын комиссын гишүүд тухайн байгууллагын санхүүгийн болон бусад дотоод нууцыг чанд хадгалах ба шалгаруулалтын дүнг нууцална. Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.

Шалгаруулалтад ирүүлэх материалыг хүлээн авах хаяг

Барилгчдын талбай-3,

Засгийн газрын 12-р байрны баруун жигүүр,

400а тоот. Ш/х-38, Улаанбаатар 211238,

Монгол улс

Утас: 976-51-263705

Факс 976-11-310041