Улсын Их хурлаар Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шинэчлэн баталж, 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон тул ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааны үйилчилгээний хураамжинд өөрчлөлт орсон болохыг Та бүхэнд мэдээлж байна.

Үйлчилгээний нэр Төлбөрийн хэмжээ /төгрөг/
Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч 
1 Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянах үзэх 250.000 1.000.000 
2 Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэх 1.500.000 7.000.000 
3 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх 1.000.000 2.000.000 
4 Тусгай зөвшөөрлийг барьцаарах өргөдлийг хянан үзэх 1.000.000 2.000.000 
5 Барьцааны гэрээний Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянан үзэх 1.000.000 2.000.000 
6 Талбай буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хянан үзэх 50.000 500.000 
7 Хилийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг хянан үзэх 250.000 500.000 
8 Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгох 200.000 250.000 
9 Нэмэлт өргөдлийг хянан үзэх 200.000 1.000.000

 

Мэдээг бэлтгэсэн: АМГ-ГУУКХэлтэс