Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан дараахь талбайнуудад  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн  Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2017 оны 04  дүгээр  сарын 07-ны өдрийн 11 цагт тус байгууллагын хурлын танхимд нээнэ. Үүнд:

НЭГ: Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг 15313.9 га бүхий “Хүрэн” нэртэй талбайд

  1. Монголын алт МАК” ХХК
  2. Өндөр хос” ХХК
  3. Эс Кью Эс” ХХК
  4.  “Монголиадун Фанхөөн” ХХК

ХОЁР:  Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын  7261.61 га бүхий  “Цагаан хадын нуур” нэртэй талбайд

  1. “Монголын алт МАК” ХХК

ГУРАВ: Увс аймгийн Өмнөговь сумын 1249.86  га бүхий “Хорхойт”  нэртэй талбайд

  1.  “Эс Кью Эс” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд санал ирүүлжээ.

Сонгон шалгаруулалтын үнийн саналыг нээхэд сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүд эрх бүхий төлөөлөлөө заавал оролцуулна уу.

Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, утас 263704

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС