“Монгол улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1 000 000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл дууссан санамж бичигт гарын үсэг зурлаа

АМГ-ын Хурлын танхимд “Монгол улс ба БНХАУ-ын хилийн дагуух бүсэд 1:1 000 000-ын масштабын геологийн иж бүрдэл зураг зохиох” төсөл дууссан санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Санамж бичигт монголын талаас агентлагийн Геологийн албаны дарга Д.Болд, хятадын талаас БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжин нар гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаанд АМГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Геологийн албаны дэд дарга Ө.Оюунбаатар, Региональ судалгааны тасгийн дарга Д.Оюунцэцэг, Эрдэс баялгийн судалгааны хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан, БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын Ашигт малтмалын хэлтсийн дарга Ли Жинжиан, мэргэжилтэн Тан Венлонг, Ли Лиэ, Фу Жао, Чен Зхенг нар оролцлоо.

Геологийн албаны дарга Д.Болд үг хэлж “Манай хоёр орны геологийн салбар дахь хамтын ажиллагааны нэг том илрэл нь энэхүү төсөл боллоо. 2007 оноос эхэлж таван жил үргэлжилж амжилттай хэрэгжсэн энэ төслийг ажил хэрэг болгоход оролцсон бүх геологчиддоо талархлаа илэрхийлж байна. Ялангуяа БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд дахин талархлаа дэвшүүлж байна. Бидний хамтын ажиллагаа хойшид улам өргөжнө гэдэгт бид итгэж байна.” гэж онцлон дурдлаа.

БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжин хариу үг хэлэхдээ “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж оролцсон монголын геологчид түүний дотор Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд баярлалаа гэж хэлж байна.” гэж өгүүлсэн.

БНХАУ-ын Геологийн албаны Тяньжиний салбарын орлогч дарга Миао Пейжин хариу үг хэлэхдээ “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж оролцсон монголын геологчид түүний дотор Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд баярлалаа гэж хэлж байна.” гэж өгүүлсэн.