Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг хүлээн авах цахим программд нэвтрэх нэр, нууц үгийг танай байгууллагын албан хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар (email) илгээх болохыг анхааруулж байна.
Хэрэв бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг зөрүүтэй эсвэл өөрчлөгдсөн бол К-04 маягтыг бөглөж, баталгаажуулан Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний 6 дугаарын цонхонд хандана уу !
Уул уурхайн, үйлдвэрлэл технологийн хэлтэс