Төмөр, хайлуур жонш , нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Ашигт малтмалын тухай хуулийн 47.8, 47.12-т тус тус заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3, 4, 6 дахь заалтуудыг, мөн 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 4, 6 дахь заалтууд, 2.4 –ийн 4, 6 заалтуудыг, 2.5-ын 5 дахь заалтыг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 4-р сарын 6-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулсныг анхаарна уу.
Уг тогтоолын үйлчлэлийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхэлж мөрдөх тул аж ахуйн нэгжүүд уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг тус тогтоолын дагуу тооцох болсныг АНХААРУУЛЖ байна.
Тогтоолыг ЭНД ДАРЖ татаж авна уу.