Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын хэсэг, ажлын алба, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “ОҮИТБС-ын Зүүн бүсийн анхдугаар чуулган”-ыг Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгийн удирдлага, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, тухайн аймгуудад хайгуулын болон олборлох үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төлөөлөл, Улаанбаатар хотоос ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн зарим гишүүд (Уул уурхайн яам, Сангийн яам, Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, ТАН эвсэл) оролцоно.

Чуулганаар зүүн аймгуудын олборлох салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого стратеги, ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх боломж, арга замыг хэлэлцэх ба орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэн гэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, ил тод байдлын хэрэгжилтийг бодитой болгоход уг арга хэмжээ чиглэх юм.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд гурван талын тэгш оролцоог хангах нь чухал тул энэхүү арга хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож, санал бодлоо илэрхийлнэ үү. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 70110525, 263709, 88007870, 99061708 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Ашигт малтмалын газар

Монголын ОҮИТБС-ын ажлын алба