Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.3-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь уулын ажлын тайланг (тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг) дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Иймд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох заавар, журмын дагуу уулын ажлынг тайланг тогтоосон хугацаанд ирүүлнэ үү.

Хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ.

Үүнд :

-         Үйл ажиллагаа явуулаагүй талаарх мэдээлэл /шалтгаан/

-         Олборлолтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны дүгнэлт

-         Монгол улсын ашигт малтмалын бүртгэлд бүртгүүлсэн ашигт малтмалын нөөцийн протокол

-         Техник эдийн засгийн үндэслэл батлуулсан  протокол

-         Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого

-         Компанийн хөрөнгө оруулалт

-         Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын маягт-1

Үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон мэдээллүүдээ нэгтгэж 2014 оны 2-р сарын 15-ны дотор Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтэст ирүүлнэ үү.

УУЛ УУРХАЙН ХЭЛТЭС

АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР