Манай байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 46.2-д “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга”-ын зарчим, стандартыг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу “Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ-тай хамтран ажиллаж байгаа билээ.

Энэхүү хамтын ажиллагааны ажлын хүрээнд олборлолтын үйл ажиллагаа идэвхитэй явуулж буй аж ахуйн нэгжүүдэд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга, тэдгээрийн зарчмуудыг нэвтрүүлэх арга зам” сэдэвт сургалтыг 2014 оны 2 дугаар сарын 26-ны 8.30 цагаас “Пума империал” зочид буудлын хурлын зааланд зохион байгуулна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчид та бүхнийг сургалтанд идэвхитэй оролцохыг урьж байна.

 Сургалтын хөтөлбөрийн энд дарж татаж авна уу.

Жич: Сургалт үнэ төлбөргүй явагдана.

Ашигт Малтмалын Газар,

Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай

уул уурхайн санаачлага ТББ