2014 ОНЫ III САРЫН 20-23

MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP-2014

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО нь Монголын геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж байгаа асуудал, шинжлэх ухааны онол-практик болон судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн улмаар төрийн бодлогод салбарын онцлогыг таниулах, санал бодлоо нэгтгэхэд оршино.

Энэхүү зорилгын хүрээнд :

  1. Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, стрүктүр, металлогени, ашигт малтмалын ордын зураглал, эрэл-хайгуулын аргачлал болон үр дүн, гидрогеологи-геоэкологийн асуудал, эрх зүйн орчин зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэл аман болон ханын хэлбэрээр явагдана. Шилдэг илтгэлүүдийг шалгаруулна. Илтгэлтэй холбоотой асуудлаар Б.Болд-Эрдэнэ, Г.Сэрсмаа нартай холбогдох утас: 99093913, 99155884, цахим хаяг:geobolderdene@yahoo.comsers_gon@yahoo.com.
  2. Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий өгүүлэл, илтгэлүүдийг нэгтгэсэн  сэтгүүлүүд хэвлэгдэнэ. 

    1. “ХАЙГУУЛЧИН” сэтгүүл монгол хэл дээр, Б.Энхжаргал, утас 99823757, enkhee2404@yahoo.com,
    2. Mongolian Geoscientist” сэтгүүл англи хэл дээр, Б.Батхишиг, утас 99841522,mongoliangeoscientist@yahoo.com.
  3. ШУА-ийн Палеонтологийн төв, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль зэрэг байгууллага, хувь хүний цуглуулсан палеонтологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс, хүдрийн дээжсийн үзэсгэлэн – уралдаан зохион байгуулж, шилдэг дээжийг палеонтологийн олдворгеологийн тулгуур зүсэлт- хүдэр чулуулаг, ховор сонин дээж гэсэн 3 төрлөөр шалгаруулна. Ё.Мажигсүрэн, утас 99793438, majigsuren@yahoo.com;
  4. Байгалийн сонин үзэгдэл, тогтоц, эгзэгтэй агшинг буулгасан фото уран зургийн үзэсгэлэн - уралдаан зохион байгуулж, ховор агшин, байгалийн өвөрмөц тогтоц гэсэн 2 төрлөөр бүтээлийг шалгаруулна. О.Мөнхцэцэг, утас 88056491, munkhtsetseg@must.edu.mn;
  5. Чуулганы хүрээнд та бүхэнд компанийхаа үйл ажиллагааг 2 өдөр сурталчлах 1х2х2.5 м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг санал болгож байна. Төлбөр 500000 төгрөг. Бүртгэл тооны хязгаартай. Утас 99883014, booth@mmer.mn;
  6. Геологичдод зориулсан сургалтууд 2014 оны 3 сарын 22-ны өдөр зохион байгуулагдана. Үүнд:

    1. Геологийн зураглалын аргачлал бүртгэл: Н.Байгалмаа, утас 99099742, nbh_00@yahoo.com;
    2. Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь, бүртгэл: проф С.Жаргалан, утас 99239467, jrgln_s@gmail.com

Сургалт бүрт 40-50 хүн хамрагдах бөгөөд бүртгэл 2014 оны 3 сарын 10 хүртэл явагдана. Төлбөр 200000 төг,

  1. Цэцээ гүний явган аялалыг 2014 оны 03 сарын 23-ны өдөр хийнэ. Аялалыг доктор, профессор Д.Чулуун удирдана. Утас 99191383.
  2. Дараах номинацуудаар шалгаруулалт явуулна. Үүнд:
    1. Геологийн зураглалын шилдэг баг, Д.Оюунцэцэг, АМГ, утас 99045499, oyun0522@yahoo.com;
    2. Хайгуулын шилдэг баг, Д.Цэдэнбалжир, МГеофХ, утас 99190497, tseden.1945@yahoo.com;
    3. Геологийн шилдэг бүтээл.

Монгол улсын геологи, эрдэс баялгийн салбар хөгжихийн хэрээр ашигт малтмалын олон, томоохон ордууд шинээр нээгдэн эдийн засгийн эргэлтэнд орж, дэлхийд нэрээ гаргахад Монголын геологичид  бидний хувь нэмэр багагүй билээ.

Хурал зохион байгуулах Зөвлөлөөс  та бүхнийг Чуулга уулзалтандаа  өргөнөөр оролцохыг урьж байна.  Чуулга уулзалтын бүртгэл явагдаж байна.

Холбоо барих хаяг:

М.Тодбилэг:      Утас: +976-99883014, email: booth@mmer.mn,

М.Очирбат:     Утас: +976-99085258, email: info@mmer.mn,

Б. Болд-Эрдэнэ:Утас:+976-99093913email:geobolderdene@yahoo.com 

Холбогдох нэмэлт мэдээллийг www.mmer.mn цахим хуудаснаас үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Монголын Геологийн холбоо

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын холбоо

Монголын Геофизикчдын холбоо

Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо

Дорнодын хайгуулчдын холбоо

Геологич эмэгтэйчүүдийн клуб

 

Уул уурхайн яам

Ашигт малтмалын газар

Цөмийн Энергийн газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль

МУИС-ийн Шинжлэх ухааны  сургууль

ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн

ШУА-ийн Палеонтологийн төв