Нүүрс олборлогч аж ахуй нэгж, үйлдвэр, уурхай, компаниудын анхааралд
Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтэс нь “Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах шинэчлэгдсэн дотоод зааврын танилцуулга, тавигдах шаардлага”, “Нүүрс боловсруулах үйлдвэрийн тайлан, төлөвлөгөө хүлээн авах дотоод заавар” сэдэвт сургалтыг нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн Инженер техникийн ажилтнуудын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 22-ны 13.00 цагт Улаанбаатар хотноо Бишрэлт төвийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Мөн Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран нүүрсний салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн санал солилцох, шийдвэрлэх зорилгоор “Нүүрсний салбарын удирдах ажилтны ээлжит V зөвлөлгөөний”-ийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны 08.30 цагт Бишрэлт төвд зохион байгуулахаар шийдвэрлээд бэлтгэл ажил хангагдаж байна.
Зөвлөлгөөний үеэр хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх асуудлын саналыг аж ахуйн нэгжүүдээс урьдчилан авч нэгтгэн танилцуулах тул тодорхой санал, тулгамдсан асуудлыг Нүүрсний хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 15-ны дотор албан тоотоор ирүүлж нэгтгүүлнэ үү.
Сургалтанд инженер техникийн ажилтан 1, зөвлөлгөөнд удирдах ажилтан 1-ийг тус тус оролцуулах боломжтой.
Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авах дотоод зааврын танилцуулга, тавигдах шаардлага сургалтын хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.
Нүүрсний салбарын удирдах ажилтны ээлжит V зөвлөлгөөний хөтөлбөрийг энд дарж татаж авна уу.
Зохион байгуулагч : Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар Нүүрсний хэлтэс
Сургалт, зөвлөлгөөнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжүүд доорхи хаягаар холбогдоно уу.
АМГ. Нүүрсний хэлтэс. ҮТТ-ийн мэргэжилтэн: Б.Улаанхүү
Холбогдох утас: 51263963, 51263927
И-майл: ulaankhuu.mram@gmail.com