Нүүрсний чанарын сургалт
Монгол улсын Уул уурхайн сайдын 2014 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 88 дугаар тушаалаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх” сургалтын зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
Зөвлөлийн зорилго нь Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.
Дээрх ажлын хүрээнд Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториос “Монгол Нүүрс” ассоциацитай хамтран “Нүүрсний шинж чанар, боловсруулалтын талаар суурь мэдлэг эзэмшүүлэх, шинжилгээний арга, аргачлалд лаборантуудыг мэргэшүүлэх сургалт”-ыг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулах гэж байна.
Төгсөгчдөд сертификат олгоно.
Сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс доорх хаягаар холбогдоно уу.
Холбоо барих хүн: АМГ-ын УУШТЛ-ийн шинжээч Ш.Ган-Эрдэнэ