Б.Дэлгэрцогт, Ц.Пунцагдулам нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртэв

Хүннү гүрний 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Хүннү гүрний 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний баяр наадмыг тохиолдуулан геологи, уул уурхай, газрын тосны салбарын зарим ажилтныг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулах ёслол Уул уурхайн яамны Ёслолын танхимд боллоо.

АМГ-аас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ахмад геологч Б.Дэлгэрцэгт, Ц.Пунцагдулам, “Алтан гадас” одонгоор Санхүү, үйлчилгээний тасгийн мэргэжилтэн С.Должинсүрэн, Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн Металл бус болон барилгын материал хариуцсан мэргэжилтэн Б.Жаргалсайхан, Региональ судалгааны Тасгийн ахлах бөгөөд региональ, тандан судалгаа хариуцсан мэргэжилтэн М.Энхжаргал, нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Региональ судалгааны тасгийн санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Уранцэцэг нар шагнагдлаа.

Уул уурхайн яаманд болсон ёслол дээр дэд сайд О.Эрдэнэбулган, АМГ-т болсон ёслол дээр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа нар одон медалийг гардуулж шагнагдсан хүмүүст баяр хүргэлээ.

Уул уурхайн яаманд болсон ёслолын ажиллагаанд тус яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Батболд, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, АМГ-ын Геологийн албаны дарга Д.Болд, АМГ-т болсон ёслолын ажиллагаанд УУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд, АМГ-ын зөвлөх Т.Мөнхбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог,  Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга  нар оролцлоо.