Дахин сонгон шалгаруулалтад оролцох саналын урилга
Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн а-66 дугаар тушаалыг тус тус үндэслэн дор дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалт нь зарлагдсан талбайн нэр, солбицлыг энд дарж татаж авна уу.
- Сонгон шалгаруулалт зарлах талбайн солбицол, босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын цахим хуудсанаас (www.mram.gov.mn) авна уу. Мөн Ашигт малтмалын газраас авч болно.
- Үнэлгээний баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250.000 төгрөгөөр худалдан авна.
- Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 309 тоот өрөөнд Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга хүлээн авна.
- Сонгон шалгаруулалтад оролцох саналыг сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09.00 цаг 30 минутанд Ашигт малтмалын газрын хурлын танхимд аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан нээнэ.
Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээхгүй байх үндэслэл болохгүй.
- Ирүүлсэн саналыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын тусгай журам, энэхүү үнэлгээний баримт бичигт заасны дагуу сонгон шалгаруулах комисс үнэлнэ.
- Сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлэх хаяг: Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай-3, Ашигт малтмалын газар 309 тоот өрөө, Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга, утас 263704
- Сонгон шалгаруулалтад оролцогч нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Сонгон шалгаруултад оролцох хүсэлт / албан бичгээр /
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
- Талбайн нэр, байршил, аймаг, сумын нэр, талбайн булангийн цэгүүдийн солбицол, талбайн байршил, хилийг харуулсан зураг (2%) /АМТХ-ийн 17.2.1, 17.4 зүйлийг хангасан байх/
- Үйлчилгээний хураамжийг Төрийн сан – 900018003 тоот дансанд төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
- Татварын өргүй тухай тодорхойлолт (харьяа татварын албанаас)
- Хууль хяналтын байгууллага болон шүүхийн маргаангүй талаарх лавлагаа
- Сонгон шалгаруулалтын босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг Төрийн сан 900018408 тоот дансанд төвлөрүүлсэн баримт
- Тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгаа
- Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичиг
- Аж ахуйн нэгжийн танилцуулга
Ашигт малтмалын газар