"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган болж өнгөрлөө

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотноо эхэллээ.  Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ. Тэд чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн мэндчилгээндээ уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нмийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.
Мөн чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут нар уурхайчин эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлэв. "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганаар уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн манлайлал, эрх зүйн орчин эмэгтэйчүүд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж,  сайн туршлагаа хуваалцаж солилцох юм. Уг чуулганы үйл ажиллагааг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн 60 орчим сэтгүүлчид сурвалжилж байгаа ажээ.