Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагааг  тус газраас зохион байгуулж байгаа бөгөөд программд өөрчлөлт хийгдэн журам шинэчлэгдэж байгаа тул тусгай зөвшөөрлийн өргөдөл шинээр хянуулах улсын тэмдэгтийн хураамж болох 250.000 төгрөг төлсөн аж ахуйн нэгж байгууллагууд төлбөрөө буцаан авахыг МЭДЭГДЭЖ БАЙНА.

Жич: Бүрдүүлэх материал 

  1. Төлбөр буцаан авахыг хүссэн албан бичиг
  2. Төлбөр хүлээн авах байгууллагын дансны дугаар
  3. Төлбөр төлсөн баримтын хуулбар
  4. Байгууллагын гэрчилгээний хуулбар