Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн 34.5.2 /Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу/ болон 34.5.3 /тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ/-т заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлэх уулын ажлын төлөвлөгөө, тайланг харьяа нийслэл, аймгуудын Засаг дарга хүлээн авна.
Иймд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг манай байгууллага хүлээн авах боломжгүй, мөн төлөвлөгөөний биелэлтийн тухай гэрээ хийхгүй болсныг мэдэгдэе.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуулийн 4.1.1-д зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхийэлс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж заасан байна.
Уул уурхайн хэлтэс